Posts

Es werden Posts vom 2016 angezeigt.

Тэр бүтэн болгож чадна ...

Bild
Чи миний сүүлчийн хоргодох газар мөн үү Чиний сэтгэлийн гүнд би үхэж болох уу Зовох тэвчээр, жаргах тэнхээгүй цуцахын цагт Зориг, итгэл өгөх гэж чи надтай учирсан уу ... ... үхэл ирэхэд тэвэрт чинь амь тавьж Тэнгэрт биднийг учруулаач гэж залбирч болох уу?  Эмэтэрсэн, шархалсан, зовсон гунигласан ахин хэзээ ч эдгэхгүй мэт өвдсөн зүрхний чинь хэсэг бүрийг нийлүүлэх гэж өөрийгөө, цаг хугацаа гээд өөрт байгаа бүхнээ чиний төлөө элээдэг тийм хүмүүс байдаг.  Тэд хичнээн их зовж байсан ч зүгээрээ л гэдэг. Хичнээн муухай аашилж байсан ч ХАЙРтай гэдэг ганц шалтгаанаар бүхнийг тэвчиж, уучилж, далдалж, бурууг зөвтгөсөөр дэргэд чинь он цагын урсгалд үлддэг. Тэр хүн чиний хажууд байхад ЧИ түүнийг нэг их тоохгүй, анзаарахгүй, тоохгүй байх л юм шиг санана. Тийм хүмүүс гэнэт л яваад өгдөг.  Чамд зориулсан сэтгэл нь цуцдаг биш, хайр нь дуусдагтаа биш ... итгэлийн цог нурам болж, найдварын утас тасардаг болохоор ... чамайг тэр хүнийг тоох байх гэсэн итгэл, найдварын шүү...

Орон зай ...

Bild
 Хувь хүний орон зай ... Энэ бол хэн ч орлуулж чадахгүй, бас хувь хүний хамгийн нандин зүйл юм. Магадгүй хувь хүний орон зайг хүндлэнэ гэдэг бол тэр хүнийг хүндэлж буй хэрэг юм. Бусдын орон зайд дураараа орох, бүхнийг нь мэдэх гэж оролдох нь яг л шоргоолжны үүрийг эвдэхтэй адил тэр хүнийг бухимдуулж, эвгүй байдалд оруулж байдаг. Тиймээс энэ жижиг гэлтгүй орон зайг хүндлэж сурах хэрэгтэй. Ямар ч үед энэ орон зай руу битгий дайр ... Хайртай хүмүүстээ ганцаараа суугаад кофе уух боломжийг олго. Ганцаараа алхах, ганцаараа аялах, ганцаараа байх хэсэгхэн мөчийг ч бас өг. Хаана байна, юу хийж байна?, яагаад мессэж бичихгүй байгаа юм, тэр юу юм бла бла бла хэн нэгнийг цагдах шиг, үргэлж бүх зүйлийг нь мэдэх гэж оролдох нь тэр хүний хувьд эвгүй байж болох учраас болж өгвөл хүндлэлтэй байж хайрандаа хязгаар тавь. Үдийн хоол, өглөөний цайгаа уухгүй байг ... Хувь хүний орон зай бол эрх чөлөө. ХАЙР БОЛ ТОР БИШ.  Заримдаа хэтэрсэн халамж хайрыг унтрааж болдог ... 

Хүлээлт ... Дурсамж бол хамгийн үнэ цэнэтэй нь

Bild
                              Усан борооноор би ганцхан хүнийг боддог                               Угаас тэр эргэж хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан ... Өлзийтөгс Л. Заримдаа тиймээ заримдаа бид хэзээ ч ирэхгүй нэгнийг хүлээгээд л хүлээгээд л байдаг . . . Зүрх сэтгэл магадгүй хамгийн их тэвчээртэй эрхтэн байх л даа. Заза миний бичих гэсэн юм бол ердөө л 1 сарын 15 юм. БИ төрсөн өдөр, утасны дугаараасаа өөр зүйлийг ч ингэтэл сайн цээжлээгүй. Энэ тоог хэрэгтэй болсон тэр цаг мөчид миний тархи ёстой л шуурхай зарласан тусгай албаныхан шиг тэр олон бөөмийнхөө аль нэгтээ үргэлж бэлэн хадгалж байдаг аж. Санан бэтгэрч байгаа зүрх сэтгэлийг тайтгаруулдаг зүйл бол дурсамжаас илүү үнэр байдаг байх. Дурсамж бол шархалсан шархыг хөндөж байдаг эдгэрэлтийг удаашруулдаг байдаг үрэвслийн урвалын дархлааны өвөрмөц бус хамгаалах тогтолцооны эхний эгнээни...

Хорвоо ертөнц чамайг дурсах уу?

Bild
Хэдхэн өдрийн өмнө яг ийм нэртэй ном авч уншив. Хорвоо ертөнц чамайг дурсах уу? гээд ... Одоо харин би буцах болж байна. Хаашаа вэ? гэж үү? хүмүүс энэ дэлхий дээр ирэхээс өмнө тэнгэрийн оронд Бурхантай хамт байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэгээд нэг л өдөр дэлхий дээрээс хүү минь гэж дуудах намуун бас зөөлөн дуугаар дуудах үед бид тэнгэрийн орноос түнэр харанхуй агаад дулаан, аюулгүй газар болсон эхийн хэвлийд хүний биед ордог гэсэн домогт би итгэдэг.  Тэгээд энэ дэлхий дээр ирж хэрхэн хайрлаж сурах вэ? гэдэг хичээлд суугаад, дэлхий гэдэг цэнхэр гариг дээр аялчихаад тэнгэрийн орон луу буцахдаа "хүн"-ий биеийг амьд мөнхийн гинжин хэлхээнд оруулдаг гэж итгэдэг. Тийм учраас хүний үхэл бол төгсгөл биш гэж боддог.  Хэрэв мартчихвал, мартагдчихвал тэр л жинхэнэ төгсгөл болох байх. Хэрвээ хүмүүс үхдэггүй байсан бол? хэрвээ хүмүүс хагацлыг мэдэрдэггүй байсан бол? хэрвээ хүмүүс бусдыг санаж шаналдаггүй байсан бол ... ХАЙР үнэ цэнэгүй, хүний үнэ цэнэ, амьдралын утга учир ч бас замхрах...

Сүүлчийн бүхэн ...

Bild
Өглөөний нар манддагаараа мандаж, амьдралын үргэлжлэл болон нэг өдөр эхэллээ. Нарны илч амьтай бүхнийг төөнөж, амь амьдрал хамгийн сайхан бүхнээрээ тэднийг тэтгэж байна. Гэвч би байхгүй ...  Ахин зүрх минь цохилохгүй. Зовлонг даван туулах мөч бүхэн хүнд хэцүү байдаг билээ.

Залуу нас юм чинь дээ ...

Bild
Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас Ахиад би ямар залуу явах биш дээ Хорин тав хүрчихлээ гэж Гомдоллохоо болъё Хор шар атаа хорслын цаана Насаа нууж явъя Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь Дурсамжнаас өөр юу үлдэх юм бэ? Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь Юндаа бишүүрхээв Замын уртад үүнээс өөр Хань болсон нь үгүй ээ Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй Ай миний гал халуун нас Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө Дундуур үлдсэн хундага болгоны төлөө Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө Чиний өмнө, би буруутай  Р. Эмүжин 

зүгээр л ...

Bild

Цас хаялсан үдэш ... ляляля

Bild
Өнө мөнхөд сэтгэлд орших хайрыг нулимс болгон зангидаж Өнчирч хоцорсон зүрхнийхээ гүнд би нууж үлдсэн юм Өөрөөсөө хүртэл харамлаж хайрладаг хэрнээ Өвөрт чинь эрхлэж жаргах байхаа гэж итгэж хүлээсэн юм Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь Нарны илчнээс ч дулаахан харцтай атлаа тэр Намрын навч шиг хэврэгхэн биетэй Тэнгэр мэт уужимхан, итгэл нь гал мэт дүрэлздэг ч Тэвчээргүй хүүхэд шиг хөнгөхөн сэтгэлтэй Ганцаардахаас үхтлээ айдаг эмзэг хэрнээ Ганцхан үгэнд гомдож туньдаг зөрүүд ааштай Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь Шанхных нь үс цасанд дарагдах мэт цайрч Шаналал, зовиур нүүрнийх нь үрчлээ бүхэнд тодорчихож Саргүй шөнийг ч цоо гэрэлтүүлэм сайхан харцанд нь Санааширал гуниг дүүрэн байхыг би хармааргүй байна Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь Хаяад л явчихсан даа гэж би гомдож чадахгүй байхад Хажууд нь эрхлэж суугаа чи түүнийг минь хайраар битгий дутаа л даа

...

Тэвчээр шалгасан тэр хайрыг элгэндээн тэврээд би буцаж байна Омогшин асаж байсан зүрх минь аль хэдийнээ эзгүйрч Оч мэт үсчиж байсан мөрөөдөл минь унтарчихаж Чамайг хайрлаад дүрэлзэж байсан итгэлийн гал бөхчихөж Чин үнэийг хэлэхэд дурлалын чинь тоглоомонд би ялагдчихаж

Би түүний сүүлчийн ...

Bild
Р. Эмүжин

Арван сар ...

Bild
Аравдугаар сар миний хамгийн дургүй сар. Яагаад би түүнд дургүй гээч? Аравдугаар сард хамгийн олон навч, Аравдугаар сард хамгийн олон шувуу, Аравдугаар сард хамгийн олон морь,  Магадгүй хамгийн олон хүн үхдэг. Шувууд эзгүйрэхээр тэнгэр илүү цэлмэг болдог, Шуналтай янзаар нар өдөр өдрийг хурааж зөөдөг. Үүлс улам хурдан нүүдэг, Өдөржин сэмрээд шөнө нь эргэж нийлдэг… Өглөө босоод харахад Өчигдөр, уржигдрын давхарлага хураалтан завсраас Маргааш үзэгддэг… Арван сар модод нүцгэрч, навчис шивэрсээр уйтай шаргал намрын уйтай өдрүүд аажим аажмаар улиран одож цав цагаан цас бударсан нэгэн өвөл айлчилж, удахгүй он солигдоно. Тэгээд л бүтэн жил улиран одно доо :)  Намар гэснээс хэхэ ойрдоо их сонинтой аая :) Цаадах чинь үнэхээр хөөрхөн хоолойтой юмаа хэхэ тэгээд л ханиад хүрж эхлэж байнөө гэхдээ надад дурласан вирус тийм ч хоруу чанар өндөр биш юм билээ.  Тэгээд л Омега-7 гэсэн өтгөрүүлсэн чацаргана аваад найруулж уугаад л блогоо бичээд л сууж б...

Хайр гэж ...

Bild
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий хармал Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул ... О. Дашбалбар Голоо тасартал үзэн яддаг хүнээ амьдраасай гэж залбирах мөч хүн бүрийн амьдралд ирдэг болохоор бусдыг чадлынхаа хирээр уучилж, боломжийнхоо хэрээр туслаж, чин зүрх сэтгэлээсээ хайрлаж байгаарай. Амьдрал богинохон. Алдаа, онооны дэнс ямхын төдий зайтай шүү дээ ... Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно Нүцгэн ирсэн, нүцгэн буцна Хайртай бүхнээ хамаатан саднуудаа Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно Нүцгэн ирсэн, нүцгэн буцна ... Х. Дуламсүрэн 

...

Түүнд миний биш өөр хэн нэгний гар хэрэгтэй байсан юм. Миний илч дулаан бус өөр хэн нэгнийх түүнд хэрэгтэй байсан юм. Би "Би" байсныхаа төлөө бараг л харамсаж байлаа ... Харуки Мураками "Норвегийн ой" Үнэхээр л амьралын замд бусдыг гээж орхиж, муу дурсамжуудаас өөрийгөө сугалан чөлөөлж, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй үеүүд бишгүй ирдэг бас тохиолддог. Яг тэр үеүүдэд л сэтгэлээ хугаслалгүй аваад гарахсан даа.

Хэрэв ...

Bild
Амьдралын хором мөч, цаг бүр чухал. Тийм учраас яг одоодоо байж, бусдыг өөлж, гоочлолгүй байгаа чигээр нь хүлээн авч, буй чигээр нь хайрлаж, үзэн ядалт, өшөө хорсолгүйгээр амьдарч, бусдад биш өөртөө таалагдаж амьдрах хэрэгтэй. Нэг л өдөр бид байхгүй болно ... Тэр үед бид харамсахгүй байх нь чухал, бүх зүйл утга учиргүй болох тийм үе бидний амьдралд эрт, орой хэзээ боловч ирдэг болохоор мөрөөдлөөрөө ирээдүйд биш муухай, сайхан хамаагүй одоо л жинхнээсээ амьдраарай.  Хэрэв намайг үхвэл чи уйлна , гэхдээ би мэдэхгүй Одоо л миний төлөө уйлаач Миний алдаа бүхнийг уучилна,Гэхдээ би мэдэхгүй Одоо л алдаа бүхнийг минь уучлаач Чи намайг санана,Гэхдээ би мэдрэхгүй Одоо л намайг санаач Надтай илүү их цагийг хамтдаа өнгөрөөх ёстой байсандаа чи харамсана, Чи хүснэ Одоо л надтай хамт байгаач...  Ауро Индиго  АМЬДРАЛ БОГИНОХОН

Намар ...

Bild

Үхэл бол үхэл түүнийг хэн ч ойлгодоггүй My sister's keeper

Bild
             Маш олон хүн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг хүнлэг энэрэнгүй магад хамгийн сайн тусламж үйлчилгээ гэж боддог. Маш олон хүнийг энэ л аргаар энэ амьдралд уядаг ... Ухаангүй хэвтэх тэдний хувь тавиланг сөрөн зогсоод үгээр хэлэмгүй уйлах сүнсний тарчлалыг хэн ч сонсдоггүй нь харамсалтай. Бэлэн болсон цагт нь бүгдийг тавьж явуулах сэтгэлийн хүчтэй байх хэрэгтэй. Мартахгүй байх нь үхлийг хагацал биш болгодог.  Магад хэзээ ч эдгэхгүй өвчинг төгсгөх, зовлон цөхөрлийг эцэслэж, өвчин намдаах эмэнд хоргодох, амьсгалын аппаратанд хүлүүлсэн тарчлалыг төгсгөх сүүлчийн боломж нь ҮХЭЛ байж болох  …  Дахиж хэзээ ч бусдын адил амьдарч чадахгүй дахиж хэзээ ч хүмүүний ёсоор оршихгүй “ургамал” хүнийг нэр төртөйгөөр үхэх эрхийг , хэзээ ч босож бусдын адил алхахгүй зовлон шаналалдаа автан өвдөлтийн хүнд хэцүүг тэсхүйеэ бэрхийг мэдрэн хэвтэх эсвэл хормын төдий л цахилгаан саатахад нөгөө ертөнц рүү одох...

Бурхан минь дээ ...

Bild
Өрцний минь дээхэн талд бяцхан бор зүрх цохилоод өдгөө 20 гаруй жилийг тоост хүмүүний орчлонд өнгөрүүлж эгэл хорвоогийн энэ борхон өдрүүдийг туулж явна. Энэ борхон зүрхний шаналдаг зүйл, цөхөрдөг зүйл, итгэж найддаг бүхнийг, юунд уйлж, юунд цөхөрдөг болохыг БУРХАН, ЧИ бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Анх энэ зүрх цээжний минь цаана лугшиж эхлэхдээ л айж, сандарч эхэлсэн. Үхэхээс энэ орчлонгийн нарыг харахгүй эхийн хэвлийгээсээ буцахаас айсан байх. Тэгээд л тэссэн амьдрахыг тэгтлээ хүссэн юм. Бурхан та миний хүслийг бас л сонссон байх. Тэгээд л би өнөөдөр энд байна. Гэхдээ би буцмаар үеүүд зөндөө байсныг та санаж байгаа даа. Тиймээ хөнжлөө амандаа чихээд дэрээ нэвтэртэл уйлж хэцүү бүхнийг давдаг байсан. Тэр зүрх тайван цохилохоосоо илүүтэйгээр түгшүүртэйгээр, цочирдож, айж, эмээж амьд үлдэх гэж хурдан цохилсон нь олон. Магадгүй үхлээс амь гуйж, хүмүүсийн байдаг ертөнц рүү, өглөө бүр манддаг нарны илч дулааныг мэдрэх гэж хэн хүнээс илүүгээр хүсэж, тэмүүлсэн болохоор бурхан та надад бо...

Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг ...

Bild
Магад намайг үнэн голоосоо үзэн яд, голоо тасартал хараа, зүх, бах таваа ханатал доромжил, өөлж гоочил шүүмжил ээдрээтэй, унаж туссан энэ амьдралыг минь. Доогло эрэмдэг, зэрэмдэг биеийг минь тэгээд бах таваа хангаж, инээ, баярла, хөөр, аз жаргалтай бай. Харин нэг л өдөр байхгүй болохоор тархиараа газар шааж, хүйтэн шороон дээр хуурамч нулимсаа дуслуулан миний араас эмгэнэ, гашууд би хэзээ ч босч ирэхгүй. Чиний хүссэнээр үүрд явна. Зовж зүдэрсэн зүрхийг минь, өрөвдөлтэй хувь тавиланг минь үхэл элгэндээ тэврэн бүүвэйлж, энэлэн шаналсан биеийг минь хүйтэн хөрс өөрийнхөө нэгэн хэсэг болгоход БИ байхгүй болно. Дурсамж, дурдатгал минь намайг санан гансарч эзгүйрнэ.  Усан борооноор би ганцхан хүнийг боддог Угаас тэр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад Сүүрс алдсан... дараа нь удаан бороо орсон Хойноос нь гүйж гараад, үг дуугүй тэврэн авч Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов Хайрт...

Уйтгар гуниг бол ...

Bild
Зовлонд цөхөрдөггүй сэтгэл, бодолд дарагдаггүй ухаан, шаналалд түүртдэггүй сэтгэл гэж байдаггүй байх. Хэнтэй ч юу ч ярьмааргүй. Хэнийг ч таньмааргүй, мэдмээргүй, ярьмааргүй, харьцмааргүй санагдаж байна. Хүмүүс яагаад ийм хэцүү тэнэг байдгыг ч ойлгох хүсэл алга.  Нэг л их ухаантнууд, цэцэн мэргэн хүмүүс ... Зүгээр л хүмүүстэй харьцах, ярилцах, гэр бүлийнхэнтэй байх ядаргаатай санагдаж байна. Өөрсдийгөө нэг л их удирдагч, ухаантан, гэрэл гэгээд хүрч төгс төгөлдөрийн туйл гэж бодсон хүмүүс олон байх юмаа. Надаас хол байгаад мэдэхгүй, танихгүй юм шиг амьдарвал амарсан.  ЗОВЛОНГ ХУГАСАЛЖ, СЭТГЭЛ АРГАДДАГ НУЛИМС ЧАМД БАЯРЛАЛАА.

Дурлал гэж хаха

Bild
Хөөе дурлал гэдэг чинь ооё :P нэг их дурлаж, шархалж, хагацаж, ухаан суусан хүн. Гэхдээ дурлах их гоёоо хэхэ хөөрөөд л нэг хүний тухай хэсэгтээ бодож тэр л хүний төлөө амьдраад эцэс сүүлд нь дэрээ нэвтэртэл уйлж, найзуудаа дуудаж уйлж, давж гарамгүй зовлонгийн өмнө ирсэн мэт санагдаад л гэхдээ л амьдрал үргэлжилсээр байдаг шүү дээ хэхэ. Гол нь интернэт ухаж яваад олсон зүйлээ л нийтлэх гээд хэхэ :)) Шархалсан зүрхтэй гэж өөртөө итгүүлсэн дурлалын баатруудад зориулсын шөө Залуу насанд сэнсэртэл дурлах, хайрлах, хүсэх, догдлох, санах, шаналах тэгээд хиншүү үнэрттэл хаягдах мэдрэмжийг мэдрээгүй бол энэ эмгэнэл шүү. Өвгөд эмгэд биш нэрлэхэж, нээх хашир зааж, өнгөрсөн ирээдүйг тооцож, цонх ширтэж, өвдөгөө тэвэрч хэвтэх хэнд хэрэгтэй юм бэ?! Чөлөөтэй дурла, бусдыг нууц биш ил хайрла!!! Дурласан залуугийнхаа төлөө биеэ бэлдэх, хувцаслах, түүнтэйгээ уулзахын тулд хар усан бороонд шүхэргүй гүйж, хүйтэн өвөл гоё харагдах гэж дан өмдтэй зогсож, өдөржин чатлаж оройжин болзчихоод шөнөжин...

Биднээс хол ...

Bild
Амьдралын хамгийн шудрага шүүх тэр бол энэ газар. Хүмүүс ирж буцсаар мянга мянган жилүүдийг үдсээр ... Хүмүүс энд тодорхой цаг хугацааны баримжаалалгүй оршдог.  Бидний хайртай гэж бодсон, чухал гэж тооцогдох тэр л хүмүүс зүрхэнд минь үүрээ засаж, амьдралаас минь мултран одож хэний ч мэдэхгүй тийм газар очихоор яардаг. Магад энэ л газар хамгийн сайн санаагаар хийсэн эмчилгээ зарим нэгнийх нь хувьд аймшигт яргалал, тарчлал шиг санагддаг байх.  Гэхдээ л энд хүмүүс найдвар тээн хүлээсээр ...  Зарим хүний хувьд сэхээн, амьдруулах эрчимт эмчилгээ яг л яргалал шиг санагддаг. Учир нь олон өдөр, сар, жилээр эмчилгээ хийлгэж, арьс махаа зүүний хурц үзүүрээр сийчүүлсэн тэдний хувьд үхлээс өөр эмчилгээ, магад өвчин намдаагч үгүй мэт санагддаг авч хүмүүс бид хагацах цаг болоогүй буюу сэтгэл бэлэн биш болохоор уяаж байлгадаг. Шудрага бус гэмээр гэхдээ үхлийн тэр аймшигт хагацлыг мэдрэх бяцхан зүрхнүүдэд тавьж явуулах хүч, үхлийг мэдрэх гэж буй эрдэнэт хүмүүнд айх айдсыг нь б...

Усан борооноор би ганцхан хүнийг боддог ...

Bild
Усан борооноор би ганцхан хүнийг боддог Угаас тэр эргэж хэзээ ч ирэхгүйгээр явсан Дараа нь удаан бороо орсон ... Уйтай намрын хожимдсон бороон дуслууд уу? эсвэл зун цагын "жүжгийн хаалт" болж энэ бороо зөөлөн шивэрч байгаа юм болов уу? Мэдэх юм алга гэхдээ сэтгэлд гуниг авчирсныг нь л маш сайн мэдэж байна. Хэн нэгнийг хүлээсэн юм шиг, сэтгэл хайраар дутсан юм шиг, магад би ганцаардлын хөнжлөөр сэтгэлээ хучаад айдсаар бүүвэйлэх шиг нэг тийм уйтай байна даа ... гэвч ӨНГӨРСӨН БҮХЭН ЭРГЭЖ ИРДЭГ өр зүрхэнд ийм л бодол үлдэж.

Одоо том жаал

Bild
            Хөгшин андын чинь зүрхийг гайгүй байна гэсэн онош тавьсаан хэхэ. Гэхдээ их сонин хөгшин эсвэл удамшлын гэмээр эмгэгтэй ч юм шиг хэхэ. Уул нь удамшлын өвчин мөн л дөө. Удамшлын гаралтай даралт ихсэх эмгэг гэж гаравш. Би ч яахуу жаахан сэтгэлээр унасан. Тэгээд эмчийн зөвлөгөө бас шоколадыг минь хориогүй харин кофег бол баяртай гэж хэлсэн гээд боддоо хаха. Аан тийн өдөртөө 30 минутаас дээш гүй гэсээн хэхэ. Адаптол гээд эм байдгийн уу л гэж байна лээ. Авчихсан байгаа гэхдээ уухгүй байгаа хаха. Хэн тэгээл тэнэгтээд бүтэн өдөржин манарч байдгийн хаха :P  Харагдаж байгаа шигээ бүх зүйл хэвийн хэхэ. Гэхдээ цусан хангамж ямар буйг хэн яаж мэдэх билээ дээ гэж ...  Хөөе би чинь даралтны аппаратны эрлэг шиг л байна шдээ хаха. Энэ одоо 7 дах нь болж байна уу? Гэхдээ рекорд тогтоож 3 жилдээ нэг удаа сольсон шүү хэхэ. Бас өнөө аппарат эвддэг чинь жоохон жаал ТОМ ЖААЛ болсон байгаа биздээ. Өөрийгөө их магтаж байгаа хаха. Байгууллагаас та...

Мартагдаж эхлэж байна ... 2016 оны 8 сарын 29

Bild
        Өөх юм бичээгүй удаж шүү хэхэ. За надаар бол ерөнхийдөө тайван даа хэхэ. Амралт зугаалга, аялал дуусч байна. Тиймээ хөөрүү дэврүүн зуны гурван сар улиран одож хөгшин намар цагаасаа хожимдолгүй ирж байна. Гэхдээ намар надтай адилхан хөгширч байх шиг эсвэл би хөгширөөд намартай ижилхэн болж байна. Би бүүр хөөрөөд шүлэг хүртэл тэрлэсэн хэхэ. Энэ тийм ч гоё болоогүй гэхдээ өнөө наддаа бол болоод л байгаа юм. Их тоож байгаа энэ шүлгээ. Навчис хөглөрч Модод уйлж намар ахиад л ирнэ  Нуураа орхиж шувууд нүүдэллэж  Өдөр хоногуудын уртыг шаргалаар будаж Уй гунигт, ухаарал харууслаар сүлэлдсэн хөгшин намар цагаасаа хожимдолгүй ахиад л ирдэгээрээ ирнэ ...  Зовлонд сөхөрсөн сэтгэлийг аргадаж Хүлээлтэнд цуцсан зүрхийг амраах гэж Намар ирэх л болно Харин хүлээх л хэрэгтэй  

Someone like you

Bild
Нэгэнт хайраар, уй хөглөсөн намраар амьсгалсан юм чинь одоо ... Хамгийн дуртай дуугаараа, сэтгэл хөглөж, тайтгаруулж, намрын шаргал гудмаар ганцаар алхахад хань болдог дуртай дуугаа хэхэ.  heard that you’re settled down. That you found a girl and you’re married now. I heard that your dreams came true. Guess she gave you things I didn’t give to you. Old friend, why are you so shy? It ain’t like you to hold back or hide from the lie. I hate to turn up out of the blue uninvited, But I couldn’t stay away, I couldn’t fight it. I hoped you’d see my face & that you’d be reminded, That for me, it isn’t over. Nevermind, I’ll find someone like you. I wish nothing but the best for you too. Don’t forget me, I beg, ...

Someone like you

Bild
Нэгэнт хайраар, уй хөглөсөн намраар амьсгалсан юм чинь одоо ... Хамгийн дуртай дуугаараа, сэтгэл хөглөж, тайтгаруулж, намрын шаргал гудмаар ганцаар алхахад хань болдог дуртай дуугаа хэхэ. I heard that you're settled down That you found a girl and you're married now. I heard that your dreams came true. Guess she gave you things I didn't give to you. Old friend, why are you so shy? Ain't like you to hold back or hide from the light. I hate to turn up out of the blue uninvited But I couldn't stay away, I couldn't fight it. I had hoped you'd see my face and that you'd be reminded That for me it isn't over. Never mind, I'll find someone like you I wish nothing but the best for you too Don't forget me, I beg ...

Намар

Bild
Намар ... Намрын тухай нэгэн сайхан шүлэг уншиж байснаа энэ бичвэрдээ хавсаргая. Уул нь бол огт өөр зүйлийн талаар бичих гэж байна л даа. Намар гэдэг сайхан улирал, насыг минь нэг нэгээр зөөдөг атлаа, толгойд минь буурал суулгах атлаа ухаарал, сургамж, мэдлэг, нас нэмсээр түүний төлөөс нь эдгээр л байх.  Бороо хүртэл орох уу, болих уу гэж тээнэглэзээд л Борог өвс газартаа шурган чимээгүй мэгшээд л Хэдхэн навчис мөчиртөө хоргодон амьдралд тэмүүлээд л Хэзээ ч дуусахгүй юм шиг, ийм бүүдгэр үдэш Хэн ч дурсахгүй юм шиг, тийм гэгэлгэн оройг Салхи хүртэл хийсэх үү, байх уу гэж сэвшээд л Сарны гэгээ усанд тунаран сэмхэн бүжиглээд л Зөрөг цэцгийн үнэрт ялигүй жаахан тайтгараад л Зүүдлээд сэрэхгүй юм шиг, ийм амгалан шөнө Зөрөөд учрахгүй юм шиг, тийм уужим хорвоод Үүлс хүртэл нүүх үү, байх уу гэж сэмрээд л Үсэнд буусан сор зэрвэс хааяа гялтганаад л Намуухан дуу сэтгэлд амилж эгшиглээд л Намар болохгүй юм шиг, энэ яваа насанд Намайг олохгүй юм шиг, тэр сайхан хайр ...  Dep...

2016 оны 8 сарын 16

Bild
Чи байхгүй гэх ёстой эсвэл бидний холбоо тасраад нэг ёсондоо бидний хайр унтраад бүхэл бүтэн 4 сарыг ардаа үдэж байгаа ч одоо ч би чамтай өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа амьдарч байна. Чамайг санаад гол тасалтал өвдөж байгаа сэтгэлийнхээ шархыг тэгж л намдааж, тэгж л би өдөр хоногуудыг тэсэн гарч байна. Ингээд бодоход хүний амьдралд хүнээс хайр гуйж байгаа, нөгөө талаас өнгөрсөн дурсамжиндаа амьдарч байгаа тэр л хүмүүс хамгийн өрөвдөлтэй юм. Гэхдээ зовсон сэтгэлд, шаналсан зүрхэнд амрах үе, чамайг мартаж тайтгарах мөч гэж бий тэр бол үхэл байдаг юм байна. "Сул өвс нь дуулж л ургадаг өрөвчихөөн орчлонд Сургийг чинь л  дуулаад жаргаж явна Худал үнэнийг ялгахаар өтөлсөн чиг байл уу залуухан насанд Хуучин цагийн амраг чамайг үхэж л мартахаа би мэдэж байна ..." Ай даа амьдрал сайхан амьдрах сайхан шүү дээ. Одооноос чамгүйгээр амьдарч сурах гэж хичээнээ. Би чаднаа :)) 

Хэрхэн эрүүл амьдрах вэ?

Bild
        Орой болтол бүлцийтэл сууж, эвшээж өглөө нь арьсаа унжсаныг, ядарч буйгаа гайхаж өглөөний цайгаа ч ууж амжилгүй яаран сандран ажил руугаа гүйх нь стрессийн эхлэл. Тийм учраас эрүүл зөв амьдралтай байя гэвэл:         1. Өглөө эрт сэр         2. Төлөвлөгөө гарга         3. Зорилго тавь ингээд л ерөнхийдөө болно за ингээд эхлэе.                 Таны өглөө юунаас эхлэдэг вэ? Хүчтэй дуутай сэрүүлгэндээ цочин сэрж, 5 минут хойшлуулсаар ажилдаа хоцорч, стресстэй нийгэмд бухимдал, ухаалаг байдалд хүлүүлсээр ажил руугаа яарахаас эхлэдэг бол энэ амьдрал яавч эрүүл гэх ойлголтонд хүрэхгүй мөн цаашлаад ямар ч утга учиргүй билээ.            Ерөнхийдөө бол өглөөний хүн гэдэг номыг нэг удаа уншчих хэрэгтэй. Тэгээд унших боломж байхгүй бол номыг уншаад хэрэгжүүлж ...