Үхэл бол үхэл түүнийг хэн ч ойлгодоггүй My sister's keeper

             Маш олон хүн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг хүнлэг энэрэнгүй магад хамгийн сайн тусламж үйлчилгээ гэж боддог. Маш олон хүнийг энэ л аргаар энэ амьдралд уядаг ... Ухаангүй хэвтэх тэдний хувь тавиланг сөрөн зогсоод үгээр хэлэмгүй уйлах сүнсний тарчлалыг хэн ч сонсдоггүй нь харамсалтай. Бэлэн болсон цагт нь бүгдийг тавьж явуулах сэтгэлийн хүчтэй байх хэрэгтэй. Мартахгүй байх нь үхлийг хагацал биш болгодог. 
Магад хэзээ ч эдгэхгүй өвчинг төгсгөх, зовлон цөхөрлийг эцэслэж, өвчин намдаах эмэнд хоргодох, амьсгалын аппаратанд хүлүүлсэн тарчлалыг төгсгөх сүүлчийн боломж нь ҮХЭЛ байж болох … 

Дахиж хэзээ ч бусдын адил амьдарч чадахгүй дахиж хэзээ ч хүмүүний ёсоор оршихгүй “ургамал” хүнийг нэр төртөйгөөр үхэх эрхийг , хэзээ ч босож бусдын адил алхахгүй зовлон шаналалдаа автан өвдөлтийн хүнд хэцүүг тэсхүйеэ бэрхийг мэдрэн хэвтэх эсвэл хормын төдий л цахилгаан саатахад нөгөө ертөнц рүү одох гуурсан тэжээлт, зохиомол амьсгалт “ургамал” хүнийг хэзээ бидний дунд энгийнээр аж төрж автобусанд шахалдаж, цайны газар мөр зэрэгцэн сууна гэж итгэж хүлээх вэ? хэзээ хүртэл тэдний зовлон шаналалдаа сөхрөн амьсгалаа тасрахыг чагнан хэвтэх эмгэнэлт дүрийг харан зүрх зүсэгдэн халшрах вэ.

Хөнгөвчлөх гэдэг бол өвчний ясанд тулж мэдрэгдэх тэр хүчтэй өвдөлтийг намдааж амьдралын төгсгөлийн шатанд буй хүмүүсийн биемахбод болон сэтгэлийн зовлонг хөнгөлж буй эмчилгээний нэг төрөл юм.


Амьдрал гэдэг аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос биш амьд явах гэсэн тэмцэл биш. Таны амьдралын цаг мөч бүр чухал юм шүү.


Хэн нэгнийг амьдруулахын тулд өөр хэн нэгнийг золиослох шаардлага гарвал? Магад чи болон чиний амьдрал өөр хэн нэгнийг амьдруулахын тулд байвал анхнаасаа чамайг тэр л зорилгын төлөө хуруу шилэнд бүтээн хүний хорвоод төрүүлсэн бол яах вэ? Тоо томшгүй олон хатгалт, хурц зүүний арьс махыг чинь сэглэх өвдөлтүүд, тоо томшгүй олон мэс заслыг даван гарч чи хэн нэгнийг амьдруулахын төлөө зүтгэх байсан уу? 

Амь, амьдралаасаа ч илүү хайрладаг тэр л хүн чинь цөхрөлд автаж, үхлийг хүлээн зөвшөөрч, эмчилгээнээс татгалзаж үхэхийг хүсвэл яах вэ? Түүний тэсвэрлэшгүй бүх л өвдөлтийг ямар нэг эм, эмчилгээ бус зөвхөн үхэл л анагааж чадах бол яах вэ? Цаг мөч өнгөрөх тусам амьдралаас зугтаж үхэл рүү тэмүүлвэл яах вэ? Энэ хөшиггүй үнэнийг хүлээн зөвшөөрч түүнийг тавьж явуулж чадах уу? Эсвэл бүх зүйлийн төлөө эцсээ хүртэл тэмцээд бууж өгөх үү? Гэвч энэ бүх тэмцэл юуны төлөө вэ? Сэтгэлдээ гомдлын мөргүй амьдрахын тулд уу? эсвэл түүнийг байхгүй гэдэг үнэнтэй эвлэрхийг хүсээгүй учраас уу? Аль нь ч байж болох ч энэ бүхнийг зөвтгөх эсвэл буруутгах ганц зүйл нь ХАЙР БА ҮХЭЛ юм. 

Хүний амьдралд юу чухал вэ? Урт удаан он жилүүдийг үдэх үү? эсвэл цөөхөн боловч утга учир дүүрэн амьдралаар амьдрах уу? Хэзээ үгүй болохоо мэдэхгүй утга учиргүй амьдралаас удахгүй буцаж ч магадгүй гэж бодон айж бас түгшиж, өдөр бүхэн чиний сүүлчийн өдөр мэт амьдрах амьдралын аль нь илүү үнэ цэнэтэй вэ? 

ЗӨВХӨН ҮХЭЛ Л АМЬДРАЛЫГ АМЬДРАЛ БОЛГОЖ, ХУВЬ ЗАЯАГ БИЙ БОЛГОДОГ. 

ҮХЭЛ БОЛ ҮХЭЛ ТҮҮНИЙГ ХЭН Ч ОЙЛГОДОГГҮЙ. My sister's keeper киноноос төрсөн сэтгэгдэл.


Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...