Хайр гэж ...



Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул ... О. Дашбалбар


Голоо тасартал үзэн яддаг хүнээ амьдраасай гэж залбирах мөч хүн бүрийн амьдралд ирдэг болохоор бусдыг чадлынхаа хирээр уучилж, боломжийнхоо хэрээр туслаж, чин зүрх сэтгэлээсээ хайрлаж байгаарай.
Амьдрал богинохон. Алдаа, онооны дэнс ямхын төдий зайтай шүү дээ ...

Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ
Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн
Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна
Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Хайртай бүхнээ хамаатан саднуудаа
Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна
Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа
Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна ... Х. Дуламсүрэн 

Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...