Өнгөрсөн бүхэн эргэж ирдэг ...

Магад намайг үнэн голоосоо үзэн яд, голоо тасартал хараа, зүх, бах таваа ханатал доромжил, өөлж гоочил шүүмжил ээдрээтэй, унаж туссан энэ амьдралыг минь. Доогло эрэмдэг, зэрэмдэг биеийг минь тэгээд бах таваа хангаж, инээ, баярла, хөөр, аз жаргалтай бай. Харин нэг л өдөр байхгүй болохоор тархиараа газар шааж, хүйтэн шороон дээр хуурамч нулимсаа дуслуулан миний араас эмгэнэ, гашууд би хэзээ ч босч ирэхгүй. Чиний хүссэнээр үүрд явна. Зовж зүдэрсэн зүрхийг минь, өрөвдөлтэй хувь тавиланг минь үхэл элгэндээ тэврэн бүүвэйлж, энэлэн шаналсан биеийг минь хүйтэн хөрс өөрийнхөө нэгэн хэсэг болгоход БИ байхгүй болно. Дурсамж, дурдатгал минь намайг санан гансарч эзгүйрнэ. 

Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан
Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад
Сүүрс алдсан... дараа нь удаан бороо орсон
Хойноос нь гүйж гараад, үг дуугүй тэврэн авч
Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан
Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов
Хайртай гэж хэлэн уйлж болох л байсан
Бүдэгхэн дууг минь сонсох гэж чагнаархан алхахдаа
Бүх юмыг дуусгаж байгаагаа тэр ер мэдээгүй
Харин би нулимснаасаа л нэрэлхсэн
Хачин хүйтэн бороонд шалба норохоосоо айсан
Гуйгаад уйлахад нь жишүүү харсан хүйтэн царайг минь
Гурван жилийн гуниг нулимс минь хэдийнээ угаасан ч
Хүнийх болсон, мартаж чадсан гэнэхэн хайр минь
Хүйтэн бороо орох бүрийд намайг дааруулна.
(өнгөрсөн бүхэн эргэж ирдэг )Л.Өлзийтөгс









Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...