Аяллын тэмдэглэл ...

        Гэрийг маань харанхуй анир чимээгүй нөмөрсөн өдөр хоногууд ард өнгөрч өнөөдөр миний аялал дууслаа. Улаанбаатар хотоос 560 км зайтай орших галбын улаан говь, 260 гаруй км зайтай орших дуу хуурын өлгий нутгаар аялсан аялал маань ингээд л дуусч байна. Тэгээд би юу хийж суугаа юм бэ? Гэж үү? Хэн ч уншдаггүй блогтоо аяллын тэмдэглэлээ оруулах гээд л шөнийн 04 цагт сууж байна уул нь шөнө 01 цаг гээд ирсэн ч усанд орох, болон тв үзэх гэх мэт энгийн зүйлсэд сатаарсаар нэг мэдэхэд 04 цаг хүргэжээ гэж ... За энэ яахав гол нь аяны тэмдэглэл шүү дээ.
        Ерөнхийдөө би улаанбаатар хотоос яг хэдний өдрөө сайн санахгүй байна гэхдээ замын унаанд дайгдахаар ярьж ажил болон бусад зүйлсээ зохицуулсан. Харин намайг авч явах өөрөөр хэлбэл дайгдаж буй машин маань дугаарын хязгаарлалттай гээд өглөө 6 өнгөрөөж сэрээд 07 цаг гээд улаанбатараас гарлаа. 08 цагаас дугаарын хязгаарлалт эхлээд орой нь 20 цагт дуусдаг болохоор бид амжсаан хэхэ. Ингээд л 7 цаг гаруй засмал замаар явсны эцэст зорьсон газартаа бид хүрсэн юм.
        Өмнийн говьд төрж өссөн болохоор энд онц сонирхолтой зүйл байхгүй ээ амрах нэртэй 2 хоноод бид дундговь аймгийн сайхан-овоо сумыг зорьсон. Учир нь тэнд аавын, нагац эгчийн маань хуурай дүү, анд нөхдүүд байсан ба биднийг урьсан юм. Нөхөрлөөд 30 жил болсон ажгуу ингээд нийтдээ 20 гаруй бараг 21 жилийн дараа очиж буй нь энэ байлаа. Зам урт мөн их өлссөнийг тэгээд бас замаа олохгүй хэсэг будилж төөрсөнийг эс тооцвол бүх зүйл сайн. Бид шөнийн 00 цагт зорьсон айлдаа хүрлээ. Биднийг очиход “унаганы найр” буюу үрс дуусч өдөр ирж амжаагүй гийчид ирсэн байлаа. Монгол айл, монгол хүний эрхэм ёс бол хөөрөг зөрүүлэн мэнд мэдэх, цай амсах байдаг бид ингээд унтах тийшээ хандсан юм.

        Ингээд назгай архидалт, уйтгартай 4 өдөр үргэлжилсэн. Өө би уул нь огт өөр зүйл бичих гэж дотроо бодож байсан за яахав дээ хэхэ. ЭНЭ ЦАГ МӨЧ БОЛ АМЬДРАЛ гэж энэ цаг мөчид бодогдсон төрсөн сэтгэгдлээ бичиж орхилоо доо.

Онгийн гол миний харж байсан хамгийн өргөн бас урт гол. Өвөрхангай аймгаас өмнийн говь хүртэл урсдаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл бол википедиа гүүгл этр дээр байгаа л байхдөө хэхэ /залхуурсынмөө/


За говь нутгийн гангарааны нэг шүү дээ хонин гүрвэл гэжугаа. Шинжлэх ухааны төлөө хүүхэд байхдаа задалж л явлаа. Анагаахуйн ухаанд дурласан хүний л зан байхдөө. Хүүхэд насны тэнэглэлээ арай л аймаар хайцаалчихвуу даа. Жич: Би энэ удаа зөвхөн зургийг л дарсан шөө хаха. 


За андуудаа алийн болгон говь бол элсэн цөл гэж бодохвээ хэхэ. 2007 онд арав гаруй байсан ургамал өнөөдөр хатуу ширүүн экосистемтэй говь цөлийн нэг хэсэг болж байна. Ургамал судлаачсан бол ямар ургамал яадаг ийдэг талаар бичихсэн дээ гэж ... 

За энэ бол малчин хүний санааг зовоосон, малын аминд хүрдэг үхлийн шидтэй гэмээр ургамал. Шидэхэд арьсанд зоогддог гэж байгаа шидэж үзэх гэсэн боловч зориг хүрээгүй ээ хэхэ. Идсэн малын хүзүү, гэдэс гээд нэвт цоолж гарж ирдэг гэсэн би амьдаараа хараагүй ээ. Үүнийг малчид маань мал шивээтнэ гэдэг юм билээ. Мөндөр цохиж унагаадаг тэрнээс тэмцэх арга нь ерөөсөө бууриа сэлгэж нүүх юм билээ. 



Говь нутгийн нэг сайхан зүйл нь нар жаргах болон мандах байдаг. Тэмээн дээрээс наран ойрхон ч гэсэн үг бий. Айлын адуу, зэлний зураг хамаагүй хийж болж байгаа юм болов уу? гэхдээ хүн ордоггүй юм чинь яахавдээ хэхэ. 


Хэн хүчтэй нь бус хэн сайн дасан зохицож чадсан нь байгальд ивээгддэг буюу зүйл амьд үлддэг гэж биологийн эволюцийн онолыг бичсэн туршлагаар баталсан Ч. Дарвин гуай хэлсэн байдаг. Энэ зууны дасан зохицох чадвар хамгийн өндөр хүмүүн бол нүүдлийн аж ахуй эрхэлдэг эгэл нэгэн монгол малчид юм. Харин цаг үеээ мэдэрч, эгэл малчидыг энэ эрин зуунтай хөл нийлэн алхахад тусалсан зөв менежмент этр бүхий хэхэ Жи-Мобайл бол бас агуу. Хөдөөний айл бүхэнд та энэ утсыг олж харж болно. Мэдээж утас ярих үүрэгтэй :)


Дасан зохицол гэж хадуурсных монголчууд бол энэ цагийн хэлээр "эко" буюу эгэл миний ойлголтоор байгаль дэлхийтэйгээ ойр түүнд хамгийн ээлтэй ард түмэн шүү дээ. Тэд соёлтой хөл нийлүүлэн алхаж байгаа тухай дээр ярьсан нарны толиор айл бүр тв үзэж, угаалгын машинаар хувцсаа угаадаг. 


Өнөө сайхан говийн тос даасан ааруул чинь эндээс л бий болно шүү дээ. Тэд өөрсдөө аарц шахдаг багажийг бүтээсэн. Бүтээлч хүмүүс ...


Би лав өдий олон жил наслахдаа зурган дээрээс л харж байсан ганц зүйл маань. Олзуурхаж ирээд л зургийг нь дарж, бас ихэд гайхаж биширч байгаад ирсээн хэхэ. 




Нилээн хүндтэй зочиндоо хийж өгдөг дуу хуурийн өлгий нутгийнхны сүүлийн үед их "моданд" ороод буй зоог ямааны боодог. Сайхан байсаан гэхдээ цаадахны чинь ходоод асуудалтай байж магадгүй учир шөл этрийг нь уугаагүй ээ. Боодогны чулуу барьвал хий арилдаг гэх юм билээ. Уламжлалт тал дээр таг болохоор илүү мэдэх юм алгөө. Юутай ч амт нь маш гоё байсан хаха. 



Ингээд л нэг үхрийн шир ойролцоогоор 200 литрийн багтаамж бүхий айргын юу билээ нэрийг нь марчихлөө хаха. 


Монгол хүн бол энэ цагийн шинжлэх ухааны эцэг гэж нэрлэгддэг математикийн шинжлэх ухаанд нэвтэрсэн хүмүүс байсныг, тэд бол хамгийн сайн инженер болохыг батлах зүйлс тэдний ахуй амьдралд өнөөдөр ч хэрэглэгдэж буй монгол гэр, араг, морин тэргэний дугуй этрээр нотлогдоно. 








 

Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...