Хэрхэн эрүүл амьдрах вэ?
Орой
болтол бүлцийтэл сууж, эвшээж өглөө нь арьсаа унжсаныг, ядарч буйгаа гайхаж
өглөөний цайгаа ч ууж амжилгүй яаран сандран ажил руугаа гүйх нь стрессийн
эхлэл. Тийм учраас эрүүл зөв амьдралтай байя гэвэл:
1.
Өглөө эрт сэр
2.
Төлөвлөгөө гарга
3.
Зорилго тавь ингээд л ерөнхийдөө болно за ингээд эхлэе.
Таны
өглөө юунаас эхлэдэг вэ? Хүчтэй дуутай сэрүүлгэндээ цочин сэрж, 5 минут
хойшлуулсаар ажилдаа хоцорч, стресстэй нийгэмд бухимдал, ухаалаг байдалд
хүлүүлсээр ажил руугаа яарахаас эхлэдэг бол энэ амьдрал яавч эрүүл гэх
ойлголтонд хүрэхгүй мөн цаашлаад ямар ч утга учиргүй билээ.
Ерөнхийдөө бол өглөөний хүн гэдэг
номыг нэг удаа уншчих хэрэгтэй. Тэгээд унших боломж байхгүй бол номыг уншаад
хэрэгжүүлж эхлэж байгаа миний зөвлөгөө тус болох байхаа. Болж өгвөл орой 22
цагт орондоо орчих хэрэгтэй. Мөн та аажим аажмаар дасаж өглөө сэрэх хэргтэй юм
болов уу? Гэж бодсон жишээ нь: өглөө 07 цагт сэрдэг бол 06:30 минутанд сэрэх
гэх мэтээр аажим аажмаар цагаа урагшлуулах хэрэгтэй. Тэгээд мөн утга учиргүй
хүчтэй дуутай сэрүүлгэ хэрэггүй ээ хэхэ. Тэрний оронд ухаалаг гэсэн тодотголтой
утсаа бүрэн утгаар ашиглаад апп татаад аваа. Apple store, Play store-д энэ төрлийн үнэгүй апп байгаа. Бас мөн сэрээд 2 стакан
ус уугаарай.
iOS 10 нэг давуу тал их таалагдаж байгаа.
Өөдрөг
өглөө тэгэхлээр өглөө орноос босоод өнөөдрийг яаж давнаа гэх бодол бол тухайн
өдрийг бүхэлд нь унтрааж орхидог ба дутуу нойрноос эхэлдэг учир бүрэн сайн
унтаж амар. Гүн нойрсож чадвал бид 5 минут унтсан ч ядаргаа арилж болноо. Дараа
нь өглөө босоод толинд харахдаа өөртөө урмын үг өг. Тийм хэцүү бишээ чи хөөрхөн
шүү, би чамд хайртай гэх мэт бүр болкү бол сайхан инээмсэглэ өөртөө зориулаад.
Тэгээд гоё2 онч үгтэй ширээний жижиг ном байдаг олоод авбал их зүгээр. Биеийн
жин дээр гарч зогсох хэрэггүй ээ. Ээ бурхан минь гэж дуу алдаж эхлэдэг шүү дээ
хаха тэгж болохгүй ээ.
Дараа
нь зорилгогүй өглөө бол бүхэлдээ үхмэл юм. Тийм болохоор өглөө сэрээд гүйж
болно. Гүйхээс өмнө зүрх, судасны эмчид цаг авч урьдчилан сэргийлэх үзлэгт ор
тэгээд зүгээр гэвэл гүйж эхэл. Тийм хурдан биш, тийм удаан биш дундаж хурдаар
гүйж эхэл. Аажим дассаар гүйх замаа урт болгоорой. Дараа нь бол харин хөнгөхөн
дасгал тийм хүнд бишээ. Турник байж болно турник байхгүй бол дээс их боломжийн.
Бүх биеийг өв тэгш хөгжүүлнэ их амархан. Тэгээд болж өгвөл төлөвлөгөө гаргаж
байгаарай энэ нь бага бухимдалтай их цаг завтай болноо.
Орой
унтахаасаа өмнө 20-30 минут алхвал их зүгээр санагддаг. Алхаж байх үед хүний
бүх бодол нэг л зүйлд маш сайн төвлөрдөг учир алив асуудлыг шийдэх болон бодлоо
цэгцлэхэд их тус болдог. Бас давхар эрүүл мэнддээ санаа тавьчихна. Гол нь цэх тэгээд тайван алхаарай.
Биеийн
жингийн илүүдэл. Энэ их асуудалтай хаха. Гэхдээ зүгээр дээ аз болж биохими бол
анагаах ухааны онолын үндэс би тийм сайн биш ч гэсэн профессор багш маань
биохимийн хүн. Функциональ буюу эрхтэн тогтолцооны биохими дээр турахын тулд
ямар нэгэн эм, цай, кофе ууж хэрэггүй гэсээн. Тэгээд юу хэрэгтэй вэ? Гэж бодон
байна уу? Ус бас дасгал хөдөлгөөн тэгээд л болоо. Орой бас ганц гадил 2 стакан
ус их тус болно. Тэгээд сайн унтаж амрах.
Kommentare
Kommentar veröffentlichen