Аймшигт халдлага Pray for orlando


#PRAY_FOR_ORLANDO



Орландод болсон халдлага.
АНУ-ын Орландод сэтгэл зүссэн хэрэг болсон байна. 
#Pulse нэртэй тус хотын хамгийн томоохон гей барнуудын нэгт зэвсэгт этгээд нэтрэн орж маш олон хүний амийг хөнөөсөн байна. Тус халдлагын үеэр дор хаяж 49 хүний амь эрсдэн 50 давсан хүн бууны суманд өртөж гэмтсэн байна. Энэ хэрэг Америкийн түүхэнд хамгийн их хүний амийг хөнөөсөн зэвсэгт дайралт болсон байна. Тус халдлагыг Omar Mateen гэх залуухан эр үйлдсэн бөгөөд дэлхийн хэвлэл мэдээлэл энэ үйлдлийг олон талаас нь тайлбарлаж байна. Тус хэргийг террорист халдлага гэж үзэж байгаа ч гэмт хэрэгтний бай нь ЛГБТ олон нийт болсон юм. Энэ хэргийн дараа АНУ-н төр засгийн өндөрлөгүүдээс авахуулаад урлаг соёлын маш олон алдартнууд өөрсдийн харамсал гашуудлыг тасралтгүй илэрхийлсээр байна.
Хэдийгээр энэ хэрэг террорист халдлага байсан боловч хохирогчид ЛГБТ хүмүүс байгаа нь үзэн ядалт, гомофоби үзлээс болсныг ойлгомжтой харуулж байна. Дэлхий даяар ЛГБТ эрхийг хүндэлж байна, нөхцөл байдал сайжирч байна гэж ярьдаг гэтэл нөхцөл байдал үнэн хэрэгтээ энэ. Хэн нэгнийг хайрласных нь төлөө ЛГБТ хүмүүсийг үй олноор нь амь насыг нь хөнөөхөд ч бэлэн байхаар ингэж их үзэн ядаж гадуурхаж байна. 
 Хэн нэгнийг хайрласныхаа төлөө хэн ч үзэн ядагдаж, доромжлуулж хүчирхийлэлд өртөх ёсгүй. #PrayForOrlando#LoveMoreLessHate 
Мэдээллийн эх сурвалж: Facebook-ээс хуулбарлав. 

Энэ бол ижил хүйстэнээ сонирхогч, эсрэг хүйсийн дүрдээ хувирагч хүмүүсийг дэлхий жигшин зэвүүцдэг мөн үзэн яддагын баталгаа болсон үйл явдал байсан. Хэдэн ижил хүйстэн үхсэн биш хэдэн хүн үхсэнээр нь хараасай гэж бодном. Анагаах ухаан гэх айлын тогоонд чанагдаж, эрдэм номын дуунд нь хүмүүжиж боловсрол олж буй нь хувьд хэдэн үг хэлье л гэж бодсон юмаа. Би анд нөхөр, амьдрах газар, сурах сургууль, хэрэглэх зүйлсээ сонгож болно. Энэ бол хүнд олгогдсон эрх гэвч бидэнд сонгож үл болох зүйлс гэж байдаг тэр бол хувь тавилан. Би хүйсээ, аав, ээжээ, төрөх газраа, яс үндэс, арьсны өнгө, өвчин зовлон гээд олон зүйлийг сонгож чадахгүй. Энэ бол төрөлхөөс заяагдсан зүйл хэзээ ч үл өөрчилж болох тийм л зүйлс биднийг төрөхөөс байдаг. Бид 12, 13 нас хүрээд өөрсдийгөө эр хүн болж буйг, эмэгтэй хүн болж буйг дотроосоо мэдэрч эсрэг хүйтсэн лүүгээ татагдаж эхэлдэг бол заримынх нь хувьд арай л өөр байдаг энэ бол бэлгийн чиг хандлага юм. Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрхэн төрдөг болохыг бэлгийн булчирхайн хөгжлийг сперматзоидод агуулагдах Y хромосом хэрхэн дарангуйлж буйг судлан тогтоож чадсан ч чухам яагаад хүмүүс ижил хүйстэнээ буюу эрэгтэй хүн эрэгтэй хүнээ сонирхдог болохыг тайлбарлаж чадаагүй л байна. 



Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...