Намар
Намар ... Намрын тухай нэгэн сайхан шүлэг уншиж байснаа энэ бичвэрдээ хавсаргая. Уул нь бол огт өөр зүйлийн талаар бичих гэж байна л даа. Намар гэдэг сайхан улирал, насыг минь нэг нэгээр зөөдөг атлаа, толгойд минь буурал суулгах атлаа ухаарал, сургамж, мэдлэг, нас нэмсээр түүний төлөөс нь эдгээр л байх.
Бороо хүртэл
орох уу, болих уу гэж тээнэглэзээд л
Борог өвс газартаа шурган
чимээгүй мэгшээд л
орох уу, болих уу гэж тээнэглэзээд л
Борог өвс газартаа шурган
чимээгүй мэгшээд л
Хэдхэн навчис мөчиртөө хоргодон амьдралд тэмүүлээд л
Хэзээ ч дуусахгүй юм шиг, ийм бүүдгэр үдэш
Хэн ч дурсахгүй юм шиг, тийм гэгэлгэн оройг
Салхи хүртэл
хийсэх үү, байх уу гэж сэвшээд л
Сарны гэгээ усанд тунаран
сэмхэн бүжиглээд л
Зөрөг цэцгийн үнэрт ялигүй жаахан тайтгараад л
Зүүдлээд сэрэхгүй юм шиг, ийм амгалан шөнө
Зөрөөд учрахгүй юм шиг, тийм уужим хорвоод
Үүлс хүртэл
нүүх үү, байх уу гэж сэмрээд л
Үсэнд буусан сор
зэрвэс хааяа гялтганаад л
Намуухан дуу сэтгэлд амилж эгшиглээд л
Намар болохгүй юм шиг, энэ яваа насанд
Намайг олохгүй юм шиг, тэр сайхан хайр ...
хийсэх үү, байх уу гэж сэвшээд л
Сарны гэгээ усанд тунаран
сэмхэн бүжиглээд л
Зөрөг цэцгийн үнэрт ялигүй жаахан тайтгараад л
Зүүдлээд сэрэхгүй юм шиг, ийм амгалан шөнө
Зөрөөд учрахгүй юм шиг, тийм уужим хорвоод
Үүлс хүртэл
нүүх үү, байх уу гэж сэмрээд л
Үсэнд буусан сор
зэрвэс хааяа гялтганаад л
Намуухан дуу сэтгэлд амилж эгшиглээд л
Намар болохгүй юм шиг, энэ яваа насанд
Намайг олохгүй юм шиг, тэр сайхан хайр ...
Department of studies, Medical University of Vienna. Зургийн эх сурвалж: https://en.wikipedia.org
Kommentare
Kommentar veröffentlichen