Биднээс хол ...

Амьдралын хамгийн шудрага шүүх тэр бол энэ газар. Хүмүүс ирж буцсаар мянга мянган жилүүдийг үдсээр ... Хүмүүс энд тодорхой цаг хугацааны баримжаалалгүй оршдог. 
Бидний хайртай гэж бодсон, чухал гэж тооцогдох тэр л хүмүүс зүрхэнд минь үүрээ засаж, амьдралаас минь мултран одож хэний ч мэдэхгүй тийм газар очихоор яардаг. Магад энэ л газар хамгийн сайн санаагаар хийсэн эмчилгээ зарим нэгнийх нь хувьд аймшигт яргалал, тарчлал шиг санагддаг байх. 

Гэхдээ л энд хүмүүс найдвар тээн хүлээсээр ... 

Зарим хүний хувьд сэхээн, амьдруулах эрчимт эмчилгээ яг л яргалал шиг санагддаг. Учир нь олон өдөр, сар, жилээр эмчилгээ хийлгэж, арьс махаа зүүний хурц үзүүрээр сийчүүлсэн тэдний хувьд үхлээс өөр эмчилгээ, магад өвчин намдаагч үгүй мэт санагддаг авч хүмүүс бид хагацах цаг болоогүй буюу сэтгэл бэлэн биш болохоор уяаж байлгадаг. Шудрага бус гэмээр гэхдээ үхлийн тэр аймшигт хагацлыг мэдрэх бяцхан зүрхнүүдэд тавьж явуулах хүч, үхлийг мэдрэх гэж буй эрдэнэт хүмүүнд айх айдсыг нь байхгүй болгох нь чухал билээ. 

Үхэл бол гарцаагүй тохиох зүйл авч бид түүнийг хойшлуулж чаддаг. Хүнд мэс засал, бэртэл гэмтэл, ухаангүй буй хүмүүс гээд маш олон хүнийг үхлүүтийн байдлаас, үхлийн үе шатуудаас эргүүлэн сэхээж амьдралд бас авчирч чаддаг. Гэхдээ ҮХЭЛ Л БАЙГАА УЧИР ХУВЬ ТАВИЛАН "ХУВЬ ТАВИЛАН БОЛДОГ" ... Магад түүгээр л дамжуулж амьдралын тасралтгүй мөнхийн гинжин хэлхээ үргэлжилдэг. 


Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...