2016 оны 8 сарын 16

Чи байхгүй гэх ёстой эсвэл бидний холбоо тасраад нэг ёсондоо бидний хайр унтраад бүхэл бүтэн 4 сарыг ардаа үдэж байгаа ч одоо ч би чамтай өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа амьдарч байна. Чамайг санаад гол тасалтал өвдөж байгаа сэтгэлийнхээ шархыг тэгж л намдааж, тэгж л би өдөр хоногуудыг тэсэн гарч байна. Ингээд бодоход хүний амьдралд хүнээс хайр гуйж байгаа, нөгөө талаас өнгөрсөн дурсамжиндаа амьдарч байгаа тэр л хүмүүс хамгийн өрөвдөлтэй юм.
Гэхдээ зовсон сэтгэлд, шаналсан зүрхэнд амрах үе, чамайг мартаж тайтгарах мөч гэж бий тэр бол үхэл байдаг юм байна.

"Сул өвс нь дуулж л ургадаг өрөвчихөөн орчлонд
Сургийг чинь л  дуулаад жаргаж явна
Худал үнэнийг ялгахаар өтөлсөн чиг байл уу залуухан насанд
Хуучин цагийн амраг чамайг үхэж л мартахаа би мэдэж байна ..." Ай даа амьдрал сайхан амьдрах сайхан шүү дээ. Одооноос чамгүйгээр амьдарч сурах гэж хичээнээ. Би чаднаа :)) 



Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...