Мартагдаж эхлэж байна ... 2016 оны 8 сарын 29

        Өөх юм бичээгүй удаж шүү хэхэ. За надаар бол ерөнхийдөө тайван даа хэхэ. Амралт зугаалга, аялал дуусч байна. Тиймээ хөөрүү дэврүүн зуны гурван сар улиран одож хөгшин намар цагаасаа хожимдолгүй ирж байна. Гэхдээ намар надтай адилхан хөгширч байх шиг эсвэл би хөгширөөд намартай ижилхэн болж байна. Би бүүр хөөрөөд шүлэг хүртэл тэрлэсэн хэхэ. Энэ тийм ч гоё болоогүй гэхдээ өнөө наддаа бол болоод л байгаа юм. Их тоож байгаа энэ шүлгээ.

Навчис хөглөрч
Модод уйлж намар ахиад л ирнэ 
Нуураа орхиж шувууд нүүдэллэж 
Өдөр хоногуудын уртыг шаргалаар будаж
Уй гунигт, ухаарал харууслаар сүлэлдсэн хөгшин намар цагаасаа хожимдолгүй ахиад л ирдэгээрээ ирнэ ... 
Зовлонд сөхөрсөн сэтгэлийг аргадаж
Хүлээлтэнд цуцсан зүрхийг амраах гэж
Намар ирэх л болно
Харин хүлээх л хэрэгтэй  


Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...