ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...


... тэр өөр нэгэнтэй болсон үүнийгээ ам нь нуусан ч харц нь, сэтгэл нь, үйл хөдлөл нь нууж чадаагүй. Сэтгэлд нь чи байхаа больчихсон хүн ер нь илт мэдрэгддэг. Үг нь хөндий, дулаахан байдаг тэврэлт нь хүйтэн, дэргэд нь байхдаа бүх асуудлаа мартдаг биш харин ч бүр зовдог болчихдог яг энэ үед нь л тэр хүнийг чи өөрөөсөө явуулах ёстой. Чамд хичнээн хэцүү түүнийг гэсэн хайрын гал цээжинд чинь дүрэлзэн асаж байсан ч түүнгүйгээр хэцүү байх хэдий ч яг одоо л явуулах хамгийн зөв цаг нь жиндэж сууснаас мартах гэж зовох нь сэтгэлд илүү амар байдаг юм шүү ... Дэргэдээ үлдээх гэж, дэргэд нь байх гэж хичээх тусам тэр хүн чамаас улам бүр хөндийрнө. Хайрынхаа төлөө тэмцэж байна хэмээн муйхарлан хөрсөн сэтгэлийг бүлээсгэх гэж, хүйтэн цогцосийг нь өвөртөлж унтах гэсэн үйлдэл бүхэн чинь хожим дурсан суух гэгээн дурсамжийг чинь үгүй хийж сэтгэлийг чинь өвтгөхөөс өөр юу ч биш болж хувирна тийм учраас тэр хүнийг зүгээр л явуул дурсамжаа нандин бас гэгээн чигээр нь үлдээ.
Тийм их хайр, хамтдаа туулсан тийм их цаг хугацаа бас түүх болон үлдэж буй тэр нандин бас гэгээн дурсамжууд ганцхан хундага дарсанд мартагдахгүй ээ. Зүрх сэтгэлдээ эдгэх боломжийг өгөх хэрэгтэй. Эдгээх гэж байна гээд хүчлээд байж бас болохгүй нэг л өглөө сэрэхэд мартсан байх юм шиг санах хэрэггүй. Цаг хугацаа орноо тийм учраас сэтгэлдээ зовж, гуниглаж, уйлж, шаналж, уйтгарлаж, үгүйлэн санах, цөхрөх эрх чөлөөг нь мөн дурлах, хайрлах боломжийг нь өг. Харин хэзээ ч бүү эргэн хар мартахын тулд хичнээн их цаг хугацаа орохыг мэдэхгүй гэхдээ аажим аажмаар өдөр, өдрөөр тэр хүн чиний амьдралаас арчигдаж чиний амьдрал түүнгүйгээр үргэлжлэх л болно.
Дутуу хайрласан даа, халамж, хайраар дундуурхан байлгаж дээ гэх харамсал хэдий их байна төдий чинээ үлдэх шарх нь гүн л байдаг ийм учраас учирсан цагаасаа эхлэн дутуу биш бүрэн дүүрэн хайрла тэгж байж л хэзээ нэг өдөр сэтгэлээсээ явуулахад гомдол их ч шарх нь бага мөн илүү амар болно.

Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг