Дурлал гэж хаха
Хөөе дурлал гэдэг чинь ооё :P нэг их дурлаж, шархалж, хагацаж, ухаан суусан хүн. Гэхдээ дурлах их гоёоо хэхэ хөөрөөд л нэг хүний тухай хэсэгтээ бодож тэр л хүний төлөө амьдраад эцэс сүүлд нь дэрээ нэвтэртэл уйлж, найзуудаа дуудаж уйлж, давж гарамгүй зовлонгийн өмнө ирсэн мэт санагдаад л гэхдээ л амьдрал үргэлжилсээр байдаг шүү дээ хэхэ. Гол нь интернэт ухаж яваад олсон зүйлээ л нийтлэх гээд хэхэ :)) Шархалсан зүрхтэй гэж өөртөө итгүүлсэн дурлалын баатруудад зориулсын шөө
Залуу насанд сэнсэртэл дурлах, хайрлах, хүсэх, догдлох, санах, шаналах тэгээд хиншүү үнэрттэл хаягдах мэдрэмжийг мэдрээгүй бол энэ эмгэнэл шүү.
Өвгөд эмгэд биш нэрлэхэж, нээх хашир зааж, өнгөрсөн ирээдүйг тооцож, цонх ширтэж, өвдөгөө тэвэрч хэвтэх хэнд хэрэгтэй юм бэ?! Чөлөөтэй дурла, бусдыг нууц биш ил хайрла!!!
Дурласан залуугийнхаа төлөө биеэ бэлдэх, хувцаслах, түүнтэйгээ уулзахын тулд хар усан бороонд шүхэргүй гүйж, хүйтэн өвөл гоё харагдах гэж дан өмдтэй зогсож, өдөржин чатлаж оройжин болзчихоод шөнөжин түүнийгээ зүүдлэж хоноод, олноос тасарч хэсэгтээ ганцхан хүний төлөө амьдраад тэгээд нээх удалгүй бүтэлгүй дурлал байжээ гээд дэрээ нэвтэртэл хэд хоног уйлж, найзууддаа түүнийг муулж суух ч бас л сайхан шүү дээ...,
Гэхдээ дурлал хэнийг ч голдоггүй, хайр хүн бүхэн дээр ирдэг болохоор чин хайраа олтолоо учралын бүх өнгөөр дурсамжаа будаарай. Бид чинь амьдарч байна шдээ
Kommentare
Kommentar veröffentlichen