Хорвоо ертөнц чамайг дурсах уу?

Хэдхэн өдрийн өмнө яг ийм нэртэй ном авч уншив. Хорвоо ертөнц чамайг дурсах уу? гээд ... Одоо харин би буцах болж байна. Хаашаа вэ? гэж үү? хүмүүс энэ дэлхий дээр ирэхээс өмнө тэнгэрийн оронд Бурхантай хамт байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэгээд нэг л өдөр дэлхий дээрээс хүү минь гэж дуудах намуун бас зөөлөн дуугаар дуудах үед бид тэнгэрийн орноос түнэр харанхуй агаад дулаан, аюулгүй газар болсон эхийн хэвлийд хүний биед ордог гэсэн домогт би итгэдэг. 
Тэгээд энэ дэлхий дээр ирж хэрхэн хайрлаж сурах вэ? гэдэг хичээлд суугаад, дэлхий гэдэг цэнхэр гариг дээр аялчихаад тэнгэрийн орон луу буцахдаа "хүн"-ий биеийг амьд мөнхийн гинжин хэлхээнд оруулдаг гэж итгэдэг. Тийм учраас хүний үхэл бол төгсгөл биш гэж боддог. 

Хэрэв мартчихвал, мартагдчихвал тэр л жинхэнэ төгсгөл болох байх. Хэрвээ хүмүүс үхдэггүй байсан бол? хэрвээ хүмүүс хагацлыг мэдэрдэггүй байсан бол? хэрвээ хүмүүс бусдыг санаж шаналдаггүй байсан бол ... ХАЙР үнэ цэнэгүй, хүний үнэ цэнэ, амьдралын утга учир ч бас замхрах байсан байх. Хүний амьдрал богинохон бас хүн бүр цаг хугацаатай ирдэг болохоор уучлж боломгүй тийм их гэм нүглийг ч өршөөх хэрэгтэйг хүмүүст ухааруулдаг байх. 
Ядаж л хүмүүсийн хувьд хүний амьдралыг цагаас нь өмнөж төгсгөж орхисон /гэхдээ үхэх ёстой хувь төөрөг байсныг үгүйсгэхгүй/ хүмүүсийг үхлийн ялаар шийтгэдэг болохоор ҮХЭЛ бол нэг бодлын цагаатгал юмдаа. Уучил чин зүрхний андууд минь. Миний буцах цаг боллоо нар мандаж байна. Зовсон зүрхийг минь бүүвэйлэхээр үхэл айсуй ... 

Чи энэ хорвоод уйлж мэндлэхэд дэлхий ертөнц баяр баяслаар дүүрэн байсан, харин энэ хорвоогоос чамайг буцах үед чи өөрөө баяр баяслаар дүүрэн байж, дэлхий ертөнц чиний өмнөөс гашуудтал тийм сайхан амьдраарай.




Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...