Тэр бүтэн болгож чадна ...
Чи миний сүүлчийн хоргодох газар мөн үү
Чиний сэтгэлийн гүнд би үхэж болох уу
Зовох тэвчээр, жаргах тэнхээгүй цуцахын цагт
Зориг, итгэл өгөх гэж чи надтай учирсан уу ...
Чиний сэтгэлийн гүнд би үхэж болох уу
Зовох тэвчээр, жаргах тэнхээгүй цуцахын цагт
Зориг, итгэл өгөх гэж чи надтай учирсан уу ...
... үхэл ирэхэд тэвэрт чинь амь тавьж
Тэнгэрт биднийг учруулаач гэж залбирч болох уу?
Эмэтэрсэн, шархалсан, зовсон гунигласан ахин хэзээ ч эдгэхгүй мэт өвдсөн зүрхний чинь хэсэг бүрийг нийлүүлэх гэж өөрийгөө, цаг хугацаа гээд өөрт байгаа бүхнээ чиний төлөө элээдэг тийм хүмүүс байдаг.
Тэд хичнээн их зовж байсан ч зүгээрээ л гэдэг. Хичнээн муухай аашилж байсан ч ХАЙРтай гэдэг ганц шалтгаанаар бүхнийг тэвчиж, уучилж, далдалж, бурууг зөвтгөсөөр дэргэд чинь он цагын урсгалд үлддэг. Тэр хүн чиний хажууд байхад ЧИ түүнийг нэг их тоохгүй, анзаарахгүй, тоохгүй байх л юм шиг санана. Тийм хүмүүс гэнэт л яваад өгдөг.
Чамд зориулсан сэтгэл нь цуцдаг биш, хайр нь дуусдагтаа биш ... итгэлийн цог нурам болж, найдварын утас тасардаг болохоор ... чамайг тэр хүнийг тоох байх гэсэн итгэл, найдварын шүү. Гэвч тэд чамаас холдон одлоо ч ТЭДНИЙ АГУУ ЗҮРХ СЭТГЭЛД ЧИ ҮРГЭЛЖ БАЙДАГ.
Миний зүрхний эмтэрсэн хэсэг бүрийг нийлүүлж, амьдралд минь гэрэл гэгээ нэмсэн эгэл атлаа эгэлгүй тэр хүнд зориулав. Чи бол миний өрөөсөн, өнчин зүрхний нэг тал <3
Г-ээс Б-д зориулав. 2016 оны 12 сарын 24.
Г-ээс Б-д зориулав. 2016 оны 12 сарын 24.
Kommentare
Kommentar veröffentlichen