Хүлээлт ... Дурсамж бол хамгийн үнэ цэнэтэй нь
Усан борооноор би ганцхан хүнийг боддог
Угаас тэр эргэж хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан ... Өлзийтөгс Л.
Заримдаа тиймээ заримдаа бид хэзээ ч ирэхгүй нэгнийг хүлээгээд л хүлээгээд л байдаг . . . Зүрх сэтгэл магадгүй хамгийн их тэвчээртэй эрхтэн байх л даа. Заза миний бичих гэсэн юм бол ердөө л 1 сарын 15 юм. БИ төрсөн өдөр, утасны дугаараасаа өөр зүйлийг ч ингэтэл сайн цээжлээгүй. Энэ тоог хэрэгтэй болсон тэр цаг мөчид миний тархи ёстой л шуурхай зарласан тусгай албаныхан шиг тэр олон бөөмийнхөө аль нэгтээ үргэлж бэлэн хадгалж байдаг аж. Санан бэтгэрч байгаа зүрх сэтгэлийг тайтгаруулдаг зүйл бол дурсамжаас илүү үнэр байдаг байх. Дурсамж бол шархалсан шархыг хөндөж байдаг эдгэрэлтийг удаашруулдаг байдаг үрэвслийн урвалын дархлааны өвөрмөц бус хамгаалах тогтолцооны эхний эгнээний эс болох макрофаг шиг зүйл юм. Тэр зүрх сэтгэлийг тайтгаруулах биш улам бүр шархлуулж байдаг. Улам бүр зүсч байдаг.
Гэхдээ дурсамж бол хамгийн үнэтэй нь ... учир нь нэг л өдөр бид дэлхий нь хүмүүс байхаа болих үед тэр л биднийг санан дурсаж, үгүйлж, үхлийн хагацлыг мэдрэн нулимсаа чимээгүй залгих тэр хүмүүст үлдэх ганц зүйл юм, Бурхан оршдог тэр газар очих үед бидний нүгэл буян энэ л зүйлээр хэмжигдэх байх гэж би боддог учир нь бидний энэ дэлхийгээс авч явах цор ганц нь тэр юм, биднийг энэ дэлхий дээр хайртай дотны хүмүүсээс минь ч илүүтэйгээр санан дурсах, үгүйлэх ганц зүйл шүү дээ тийм болохоор тэр үнэтэй. Магадгүй тэр л хүмүүсийн нүүрэн дээр тодрох нууцхан инээмсэглэл, үл мэдэгдэх мишээлт, утга учиргүй урсах нулимс, санаашрал, гүн бодрол, гүнзгий санаа алдалтын шалтгаан байх ...

ДУРСАМЖ БОЛ ӨНГӨРСӨН ЮМ тийм учраас тэр хэзээ ч эргэн ирэхгүй. Тэр одоо биш.
Kommentare
Kommentar veröffentlichen