Арван сар ...

Аравдугаар сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй гээч?
Аравдугаар сард хамгийн олон навч,
Аравдугаар сард хамгийн олон шувуу,
Аравдугаар сард хамгийн олон морь, 
Магадгүй хамгийн олон хүн үхдэг.
Шувууд эзгүйрэхээр тэнгэр илүү цэлмэг болдог,
Шуналтай янзаар нар өдөр өдрийг хурааж зөөдөг.
Үүлс улам хурдан нүүдэг,
Өдөржин сэмрээд шөнө нь эргэж нийлдэг…
Өглөө босоод харахад
Өчигдөр, уржигдрын давхарлага хураалтан завсраас
Маргааш үзэгддэг…

Арван сар модод нүцгэрч, навчис шивэрсээр уйтай шаргал намрын уйтай өдрүүд аажим аажмаар улиран одож цав цагаан цас бударсан нэгэн өвөл айлчилж, удахгүй он солигдоно. Тэгээд л бүтэн жил улиран одно доо :) 
Намар гэснээс хэхэ ойрдоо их сонинтой аая :) Цаадах чинь үнэхээр хөөрхөн хоолойтой юмаа хэхэ тэгээд л ханиад хүрж эхлэж байнөө гэхдээ надад дурласан вирус тийм ч хоруу чанар өндөр биш юм билээ. 

Тэгээд л Омега-7 гэсэн өтгөрүүлсэн чацаргана аваад найруулж уугаад л блогоо бичээд л сууж байна. За тэгээд онц гойд сонингүй дээ хэхэ. Аан тийн би чинь Р. Эмүжингийн шүлгүүдийг их уншдаг болж дурлаад байгаа. Бүтэн жил шувтрах гэж байхад олон учрал, олон хүмүүс өнгөрсөн болж, түүх, дурдатгал, дурсамж төдий болон үлдэж байна. 

Амьдрал үргэлжилсээр ... миний бие муудсаар :P

Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...