Бурхан минь дээ ...
Өрцний минь дээхэн талд бяцхан бор зүрх цохилоод өдгөө 20 гаруй жилийг тоост хүмүүний орчлонд өнгөрүүлж эгэл хорвоогийн энэ борхон өдрүүдийг туулж явна. Энэ борхон зүрхний шаналдаг зүйл, цөхөрдөг зүйл, итгэж найддаг бүхнийг, юунд уйлж, юунд цөхөрдөг болохыг БУРХАН, ЧИ бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй. Анх энэ зүрх цээжний минь цаана лугшиж эхлэхдээ л айж, сандарч эхэлсэн. Үхэхээс энэ орчлонгийн нарыг харахгүй эхийн хэвлийгээсээ буцахаас айсан байх. Тэгээд л тэссэн амьдрахыг тэгтлээ хүссэн юм. Бурхан та миний хүслийг бас л сонссон байх. Тэгээд л би өнөөдөр энд байна. Гэхдээ би буцмаар үеүүд зөндөө байсныг та санаж байгаа даа. Тиймээ хөнжлөө амандаа чихээд дэрээ нэвтэртэл уйлж хэцүү бүхнийг давдаг байсан. Тэр зүрх тайван цохилохоосоо илүүтэйгээр түгшүүртэйгээр, цочирдож, айж, эмээж амьд үлдэх гэж хурдан цохилсон нь олон. Магадгүй үхлээс амь гуйж, хүмүүсийн байдаг ертөнц рүү, өглөө бүр манддаг нарны илч дулааныг мэдрэх гэж хэн хүнээс илүүгээр хүсэж, тэмүүлсэн болохоор бурхан та надад бо...