Зүгээр л ...
Хөх тэнгэрийн оронд навчис сэрчигнэн, намар шувуудтай буцаж буй уйтай өдрүүд үргэлжилж байна. Гадаа намрын сүүлчийн бороо шивэрч байна ... Бурхан хүртэл чиний зовлонг нимгэлдэггүй орчлон ертөнц тиймээс өөрөө, өөрийгөө хайрлаж бай. Энэлэн шаналахад ЧИНИЙ зүрх, бэтгэрэн санахад ЧИНИЙ сэтгэл, хоолой давж үг гарахгүй үед тэр их уйг дундалж ЧИНИЙ Л нулимс энэ орчлон ертөнц дээр урсдаг юм. Чиний юуг туулж, ямар уйг гэтлэн гарч, ямар хагацлыг мэдэрч байгааг, ямар амьдралаар амьдарч юу бодож байгааг чамаас өөр хэн ч мэдэхгүй.