Алс холын герман ...
Хичээлийн жилийн эхэнд Монголын залуучуудын холбооны байран дээр тэтгэлэгт хөтөлбөр болон гадаад хэрхэн суралцах талаар лекц болсон юм. Ер нь бол гадаадын их, дээд сургуулиудад зуучлагч компаниуд зохион байгуулсан соёмбо танхимд. Энэ лекц надад шинэ боломж, шинэ тэмүүлэл, алс холын зорилгыг миний тархинд авчраад суулгачихав. Герман, Австри гэх хөгшин европын гол цөм шахуу болсон хоёр улсын их, дээд сургууль үнэ төлбөргүй. Би анхандаа австри луу явна даа гэж их ч мөрөөдсөн дөө хэхэ. Энэ мөрөөдөл надад герман хэл сурах шалтгаан минь болж а-ч мэдэхгүй хүн өнөөдөр германаар баярлалаа, баяртай, үгүй, эр, эм гэх мэт үгнүүдийг цээжлээд явж байна.
Ингээд австри луу виз мэдүүлэхээс авахуулаад бүх зүйл нь ер нь бол бээжин руу нэг бус нилээн хэд явах болсон. Тийм учраас надад жаахан хэцүү санагдсан. Учир нь монголд Австри улсын элчин сайдын яам байхгүйтэй л холбоотой. Ингээд австри гэдэг улсыг гээх, болих шалтгааны 1 хүчин зүйл энэ болов. Харин гэнэт МАИДСОНК /миний явдаг клуб/-ын багш Германд Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан болохыг санасан юм. Мөн аав маань германд /МСҮТ/ мэргэжил эзэмшсэн болохоор би германыг одоогоор сонгочихоод л сууж байна.
1. Гол нь зорилго чи энд герман, англи, орос хэл мэддэг эсэх ер нь монгол хэлнээсээ өөр ямар ч хэл мэдэхгүй байх нь хамаагүй. Энэ бол саад биш гол нь ЗОРИЛГО. Хэдэн зуун хүн боломжгүй, боль бууж өг гэж байхад ЧИ ЧАДНА, ЧИ ХҮРЭХ ЁСТОЙ гэж дотроос чинь хурцалж байх тийм том ЗОРИЛГО хэрэгтэй. Хэрэв энэ байхгүй бол ямар ч утга учиргүй.
2. Урдаа тавьсан зорилго чинь хэцүү, шантармаар, бууж өгмөөр тэр бүх үеүүдэд чинь босох хүч өгөх чадалтай байвал. Алхаж ч чадахгүй болоод сөхрөх үед чинь мөлхөх болтугай хүч өгөх хүчтэй. Бүх зүйл бүтэлгүйтэх үед ахиад л эхлэх зориг оруулж чадах тийм хүчтэй, чин сэтгэлийн хүсэл зорилгоо олсон бол одоо ХЭЛ маш их чухал. Зорилгыг чинь биелүүлж чадах ганц зүйл бол хэл. Тэгэхлээр тухайн орныхоо хэлийг төрөлх мэт эзэмш.
3. Тэгээд л улайран зүтгэ. Юу ч болсон хичээ. Зорилгоос чинь няцаах, буцаах тэр бүх хүмүүсийн үл тоох хүч гаргаад зүтгэ гэж хохо.
Kommentare
Kommentar veröffentlichen