Үгүйсгэл ... Хөндийрөл ... Эвлэрэл ... Хагацал ...

Ирж буцсан мянга, мянган жилүүд амьд мөнхийн гинжин хэлхээ үргэлжилсээр... Ирсэн тэгээд амьдарсан эцэст нь буцсан хаашаа гэдгийг нь харин мэдэхгүй. Юунаас бүтсэнийг нь мэдэх авч хаанаас ирээд хаашаа буцаж буйг нь мэдэхгүй. Судлаачгүй судлах ч боломжгүй зүйл юм. Амьд мөнхийн гинжин хэлхээний нэгэн хэсэг болсон л бол заавал сэтгэлээрээ мэдрэх ёстой тэсэх аргагүй өвдөлтийг мэдрүүлдэг "мэдрэмж", туулах ёстой уй гуниг, даван гарах ёстой цөхрөл, эвлэрэх ёстой үнэн бол ҮХЭЛ. Ганцхан хүн л үхэхээ мэддэг гэдэг гэвч миний хувьд бол үгүй. Амьтад хүртэл амьдралын төлөө тэмцдэг. 

Он жилүүд урсахад элэгдэлгүй үлдэхгүй зүйл гэж байхгүй. Өдөр хоногууд өнгөрөхөд өчигдөр түүх болон үлдэж өөр нэгэн өдөр бид өөрсдөө хаашаа ч юм явах болно. Харин тэр үед үлдэх хүмүүсийн биш явах хүмүүсийн харуусал бага байвал нүд ирмэхийн зуурт дуусч буй амьдралыг утга учир дүүрэн өнгөрүүлсэний ганц гэрч нь тэр биз . . . Үхэж буй нь үхлийг мэдэрдэг авч үлдэж буй нь хагацлыг нь мэдэрч хоцордог хорвоо юм шүү дээ. Угтаа бол ҮХЭЛ гэдэг хагацал биш авч байхгүй болсон тэр нэгнийг бид үгүй болсонтой нь эвлэлдэн нэгдэж, өдөр хоногуудын дунд өөдөөс угтах аар, саархан явдлууддаа түүртэн мартаж эхлэх үед л ҮХЭЛ ХАГАЦАЛ болдог. 

Гэхдээ зүрх сэтгэл хэзээ ч мартдаггүй мартдаггүй нь учир нь ҮХЭЛ хүний зүрхэнд сорви болон үлдэх шархыг үлдээдэг Яахав бүх л дурсамжууд, мэдрэмжүүд их бага ямар нэг байдлаар шарх үлдээдэг ч үхлийнх шиг хүний сэтгэлийг үхүүлээд амьдруулдаг нь ховор болов уу? Гэхдээ л бид мартчихдаг тэгээд нэг л өдөр санадаг ҮХЭХ ёстойгоо . . .

Тэгвэл ҮХЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ . . .  Бидний амьдралд эргэн ирэлгүйгээр явдаг өч төчнөөн учрал байна. Тэд бүгд үхэл болж таарах уу? үгүй ээ хэрхэвч тийм байж таарахгүй. ҮХЭЛ бол бусад олон учралуудын нэгэн ижил хагацал өөр юу ч биш. Бидний дунд, нэг тэнгэрийн дор амьдрахгүй байж болох ч өөр нэгэн газар амьдарч байгаа гэж би итгэдэг. Харин бид амжиж л хайрлаж, дурсамжаа бүтээлцэж, цаг нь болоход тавьж явуулах сэтгэлийн хүчтэй байх хэрэгтэй. 


Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ
Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн
Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна
Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна
Хайртай бүхнээ хамаатан саднуудаа
Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна
Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа
Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно
Нүцгэн ирсэн, нүцгэн буцна  
Хүн бол сэтгэлийн хувьд хамгийн эмзэг амьтан юм. Ер нь бол хүнийг амьд үхдэл болгох тун амархан ердөө л сэтгэлийг нь урж тасдаж орхих юм. Үлдэж хоцроод үдэж буйг нь одож буйтай нь хамт авч яваад эргүүлж авчрахдаа үлдэж хоцрох ёстойг нь л авчирдагтаа ҮХЭЛ ХАГАЦАЛ болдог. Үхлийн тэсэхүйеэ бэрх өвдөлтийг тэсэн гарахад ухаан л хэрэгтэй. Сэтгэлийг аргамжиж байдаг ганц зүйл нь эрүүл ухаан өөр юу ч биш байх. Сэтгэл мэдрэмжийг тэр хэсэгхэн хором зуурт мэдрээд л мартана харин оюун ухаан хэрэгтэй цаг үе болтол нь хадгалдаг. Тэгээд өвдөж эхлэх үед нь өөрөө өмнөөс нь өвдөхгүй ч гэсэн зовлонг нь бага ч атугай хугасалдаг. Хайраар дутагдсан амьдралд байж байгаад л хорвоогоос явж байгаа хүн шиг өрөвдөлтэй зүйл энэ хорвоогийн хаа ч байхгүй. Мянган ном уншаад үхэлтэй дүйцэхгүй, сая сая бясалгал хийгээд үхлийг биеээрээ, оюун ухаанаараа мэдрэхгүй. Үхэл бол хүрэх ёстой газраа хүрэхэд туслах аян зам, луужин. Аян замын уртыг туулахгүй бол мэдэрдэггүй шиг ҮХЛИЙГ ӨӨРӨӨ ҮЗЭХГҮЙ Л БОЛ ХЭЗЭЭ Ч мэдэхгүй. 

ҮХЛИЙН СУРАХ БИЧИГ БОЛ АМЬДРАЛ




Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...