Хавар ...
"Мөрөөдлийн шүлэг" Д.Баттогтох (1967-1994)
Оюутны ширээнд суугаад 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Уйлсан дуулсан, инээсэн баярласан дурсамж дүүрэн 4 жил цаг хугацаа харвасан сум мэт нисэн одож байна. Гэвч оюутны ширээнээс бид мэдлэгийг, оюутны амьдралаас өөрийгөө, эрдмийн өргөө гэгдэх их сургуулиасаа ирээдүйн зорилгоо өвөртлөөд төгсөж байвал их сургуульд сурсаны гавьяа тэр. Хүн амьдралд өөрийгөө олох биш /ямар гээсэн ч бишдээ ххэ/ бүтээх гэж амьдардаг гэсэн. Эндээс бид хүнийг өмссөн, зүүссэн, эдэлж хэрэглэж байгаагаар нь биш буй чигээр нь хүлээж авахыг, сэхээтэн байхын үнэ цэнийг мэдээд өөртөө наагаад төгсөж байвал оюутны ширээнд суусан 4 жил үр өгөөжгүй өнгөрсөн гэж үзэж болохгүй. Бүх зүйл дууссан гэж бодох тэр мөчид бүх зүйлс дөнгөж эхэлж байдаг. Тийм болохоор их сургуульдаа сууриа сайн тавьсан бол амьдралын урт аянд бид алзахгүй ээ... Манай анагаах чинь салбараасаа хамаарч 5-6 жилээр төгсөнө хаха :P
АШУҮИС-ийн лекцийн 139 тоот лекцийн танхим
Хавар ирчихсээн хэхэ. Гэгэлгэн хайрын болзоо, гэнэхэн шохоорхол, нүүдлийн шувууд, нүцгэн модод зулзаган ногоон навчаар гоёж эхэлдэг улирал. Лекцэн дээрээ сууж байгаад л гэнэт л гэгэлзээд хэхэ. Хаашаа ч хамаагүй явмаар санагдаад л ... Цаанаа л нэг сонин нөгөө улирал нь эхэлцэн хаха :P Салсан хүмүүсээ бодож санаашран алсын бодолд дарагдаж, тэнгэрийн хаяаг ширтэж юуг ч юм хүлээн чимээгүйхэн суугаад ай даа хавар цаг. Өнгөрсөнийг нэхэн шүүж, өөрийгөө өөлж, өмөөрч, өр өвдөж өмөлзөж санагалзсан сонин улирал. Хавар тэгээд хайр хэсэг явж байгаад харшил эхэлдэг улирал даа хэхэ.
2017 оны 2 сарын 20 УБ хот Багшийн дээд
Модод ногоороогүй өдөр хоногуудын уртад ядахнаа өнгө гундуу хотын гудамжийг нэг ч гэсэн сарнай гэрэлтүүлэг дээ хохо.
Насандаа мартахааргүй хайрын түүхийг зүрхэнд чинь сийлсэн болохоор
Намар оройн уйтай бороонд сэтгэл энэлэн даарч зогсоо
Нандин эрхэм бүхэнтэй нь хамт л үлдсэн чамайг бодохоор
Нартад дахин учирах тавилангийн гинжинд бүдэрч босон алхаж яваа ... Намрын шувуудтай бусдын нутгийг зорьсон ч сэтгэлийнхээ гүнд чамайг тээн хаврын шувуудтай нэг л өдөр хамт ирэх болноо. Найдвар нь урам хугалдаггүй. Хаврын зэврүүн салхинд зүрхээ жиндүүлж яваа хүмүүст ооё.
Мөрөөдлийн шүлэг:
https://www.facebook.com/DreamersDay/photos/a.307642605919569.94438.120812444602587/1548410898509394/?type=3&theater
#
Тэр чам руу ирж яваа:
www.taashgui.blogspot.com
Kommentare
Kommentar veröffentlichen