Магад намайг үнэн голоосоо үзэн яд, голоо тасартал хараа, зүх, бах таваа ханатал доромжил, өөлж гоочил шүүмжил ээдрээтэй, унаж туссан энэ амьдралыг минь. Доогло эрэмдэг, зэрэмдэг биеийг минь тэгээд бах таваа хангаж, инээ, баярла, хөөр, аз жаргалтай бай. Харин нэг л өдөр байхгүй болохоор тархиараа газар шааж, хүйтэн шороон дээр хуурамч нулимсаа дуслуулан миний араас эмгэнэ, гашууд би хэзээ ч босч ирэхгүй. Чиний хүссэнээр үүрд явна. Зовж зүдэрсэн зүрхийг минь, өрөвдөлтэй хувь тавиланг минь үхэл элгэндээ тэврэн бүүвэйлж, энэлэн шаналсан биеийг минь хүйтэн хөрс өөрийнхөө нэгэн хэсэг болгоход БИ байхгүй болно. Дурсамж, дурдатгал минь намайг санан гансарч эзгүйрнэ. Усан борооноор би ганцхан хүнийг боддог Угаас тэр хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан Сүүлчийн удаа тэр гунигтай эргэж хараад Сүүрс алдсан... дараа нь удаан бороо орсон Хойноос нь гүйж гараад, үг дуугүй тэврэн авч Хоногийн уртад алдахаасаа өмнө уучилж болох л байсан Хамаагүй ээ, нүдээ аниад ч болов, нүүрээ таглаад ч болов Хайрт...
Kommentare
Kommentar veröffentlichen