Намар ... би хүлээсээр
Будант төгөл
Шаргал навчис
Хоосон сандал
Хосууд зугаалахыг хүлээсэн ...
Бороо хүртэл орох уу, болих уу гэж тээнэглэзээд л
Борог өвс газартаа шурган чимээгүй мэгшээд л
Хэдхэн навчис мөчиртөө хоргодон амьдралд тэмүүлээд л
Хэзээ ч дуусахгүй юм шиг, ийм бүүдгэр үдэш
Хэн ч дурсахгүй юм шиг, тийм гэгэлгэн оройг
Салхи хүртэл хийсэх үү, байх уу гэж сэвшээд л
Сарны гэгээ усанд тунаран сэмхэн бүжиглээд л
Зөрөг цэцгийн үнэрт ялигүй жаахан тайтгараад л
Зүүдлээд сэрэхгүй юм шиг, ийм амгалан шөнө
Зөрөөд учрахгүй юм шиг, тийм уужим хорвоод
Үүлс хүртэл нүүх үү, байх уу гэж сэмрээд л
Үсэнд буусан сор зэрвэс хааяа гялтганаад л
Намуухан дуу сэтгэлд амилж эгшиглээд л
Намар болохгүй юм шиг, энэ яваа насанд
Намайг олохгүй юм шиг, тэр сайхан хайр

Гоё шүлэг байна. Намар ч гоё шүү :)
AntwortenLöschen