Хэн нэгэнд
Чамайг үхтлээ хайрласаар л байх хүн чинь би гэдгийг чи мэдэх үү?
Чин зүрхний угаасаа анх удаа чамд л дурлаж байсныг
Чинад оршихуйг гэтэлсэн ч энэ сэтгэл чамайг үгүйлсээр байхыг чи мэддэг болов уу?
Нүүдлийн шувууд шиг эргээд ирэх болов уу? гэж энэ тэнгэрийн хаяаг 1 хавар ширтэснийг
Мөнх үргэлжлэх цаг хугацааны харвах од мэт амьдралдаа чамайг эргэн иртэл хавар бүр эх орныхоо тэнгэрийн хаяаг харуулдана гэдгийг чи мэддэг болов уу?
Нүглээ нуруундаа үүрээд тэнгэрийг зорих хүртлээ чамайг харуулдсаар, хүлээсээр байх хүмүүсийн нэг бол би юм шүү.
Kommentare
Kommentar veröffentlichen