Математик тэр чамд хэрэгтэй бүхнийг өгдөг ...
Яг үнэнийг
хэлэхэд энэ үг их тэнэг санагддаг. Яагаад гэж үү? Математик бол
бүхий л шинжлэх ухааны эцэг гэж номлуулж өссөн би чинь математикдаа муу л даа
2+2=4 гэж мэдэхээс цааш илүүг мэдэхгүй арван жилийн сургуульд бол заалгуулж л
байлаа. Пифагорын теорем бла бла дада гээд л ... Ойлгохыг хүсээгүй учраас л тэр байхдөө. Ямар сайндаа л бага ангидаа бүх
тооны хариуг цээжээрээ тааж тавьдаг “зөн билэгтэн” байлаа шүү дээ. Ахлах ангийн
алгебрийн хичээлийг бол харин ч нэг автоматаар цээжилсэн дээ. Багш маань ядахад
7 хоногт 20 гаруй бодлогоор шөнийн 23, 00 цаг хүртэл яс суугаад л шүүлгээ авдаг
байсан юм хэхэ. Тэгээд л шууд цээжлээд асуугдана шүү дээ хүүхдээр тайлбарлуулж
аваад л хаха. Ингээд харахаар би бол яасан ч математикийн хүн биш нь илт.
За
гол асуудалдаа орьё. Өнөө манай алдарт хоосон толгойтой философичдийн номлосон “АЛЬ НЭГЭН ТЕОРОМООР ТАЛХ ЗҮСДЭГГҮЙ, ХУТГААР ЗҮСДЭГ” гэсэн
алдарт үгийг харахаар математикт тийм ч дуртай биш тэс өөр салбарын би хүртэл
ундууцдаг юм. Математик идэх талхыг чинь зүсч өгч чадахгүй гэхдээ тэр идэх
талх, талхыг чинь зүсэх хутга, өмсөх хувцсыг чинь чамд өгдөг гайхалтай шинжлэх
ухаан юм.
МАТЕМАТИК БОЛ БҮХ ШИНЖЛЭХ
УХААНЫ ЭЦЭГ.
Kommentare
Kommentar veröffentlichen