Үхэл гэж ...
Зовлон шаналал дүүрэн царайтай, цонхоор тусах
нарны илч ч хөрч буй биеийг нь бүлээцүүлж эс дийлэх тэр өвөөг алс газраас ирж
буй хүүг нь хүлээлгэж хувь тавилангийн шуургыг сөргүүлэн, амьгүй биед амьсгал
оруулан уяж буйг харан сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний өрөөнд ажин зогссон
тэр мөч бол үхэл гэж юу болохыг ойлгохыг хүссэн мөч. 3 өдрийн дараа шөнө нь
зүрх нь зогслоо гэж мониторын сигнал дуугарснаар эмч нарыг сандаргаж
үзэх бүхний хязгаарыг хальж, үгийн хязгаар давсан аниргүйд айлчилсан өвөөгийн
амгалан төрх үхэлд дурласан шалтгаан минь.
Үхэл гэж юу билээ? Энэ асуулт амьдралын утга учир, зорилгоос ч илүү гүн гүнзгий асуулт байлаа. Үхлийг мэдэрч, үхэлтэй нүүр тулсан бүхэн айдастай байдаг гэвч үхэж буй хүмүүс хөрч буй бие нь мөнхийн их амар амгаланг өөрөөсөө цацруулах нь юуны учир вэ?
Хамгийн хайртай хүмүүсээ, насаараа хураасан баялгаа, эрхэмлэн нандигнадаг үнэт зүйлсээ, хайртай хүнээ алдах айдас. Үхэж буй нь бус үлдэж буй нь үхлийг мэдэрдэг гэсэн гэвч миний хувьд тийм бишээ. Үхэж буй нь үхлийг мэдэрч, үлдэж буй нь хагацлыг мэдэрдэг. Он жилүүдийн уртад хүмүүс бид нэг л өдөр үхэх ёстойгоо мартчихдаг.
Хэн нэг дотны хүнээсээ хагацахдаа л тэд нойрноосоо сэрж үхлийг санадаг ч үнэнээс зугтах, үхлээс айх айдастаа хөтлөгдөж зугтаадаг. Ингэж явсаар эрт орой хэзээ боловч үхэл бид бүгд дээр ирнэ. Харин тэр үед бид хэрхэх бол? Үнэндээ зовлон, тарчлал бол амьдралынх харин амар амгалан бол үхлийнх юм. Тийм болохоор л хүмүүс үхэх гэж яардаг ...

Kommentare
Kommentar veröffentlichen