Зүгээр л ...

Амьдрал гэдэг алдаа, оноо, уналт босолт гээд л сайхан даа хэхэ. Нүүрномноос чирж ирсэн юмөө. Сэтгэлээр битгий унаарай :))

Дотроо дурлаж, дотроо шатаж, дотроо нурж, дотроо орхигдож, дотроо тэсч....Дотроо ахин гэрэлтэж явах нь өөрийн гэсэн гоё л амьдрал байдаг.

       Амьдралын уртад хоорондоо "дайтах" үе бишгүй л гардаг. Хаягдах, хагацах, ахин шинэ учралд хөл алдах...үр хүүхдээ ганцаараа өсгөх, сэтгэлийн шархандаа түүртэх гээд....Өчнөөн олон даваа гүвээ бий. Гэхдээ одоо тэр бүх дотоод зовлон гадагшаа ил тод цацагдаж байдаг болжээ. Хүмүүс өөрсдийн асуудлаасаа ичиж нэрэлхэж, басхүү чимээгүй туулж гардаг соёлоо алдаж эхэлж байна. Хувийн асуудлууд дархлаагүй болж, дуртай нь ашиглан нэг нэгнийхээ нэр хүндэд халдаж, далимдуулан сэтгэлээр нь хядаж болдог болчихлоо. Энэ бүхэн манай нийгмийн амьдралыг улам л муухай болгохоос хэтрэхгүй зүйлс шүү дээ. 


Өөр нэгэн зүйл миний гайхшийг барах юм. Хүмүүс салж хагацаж л ирсэн. Сонгож, бас орхигдож...Цаашдаа ч байсаар л байх болно. Учир нь энэ бол АМЬДРАЛ юм. 
Гагцхүү хэзээ бид салахдаа мэс мэт өс өвөртөлж, нэгийгээ устгахаар уулгалан дайрч, тэрийгээ нийгмээр хэлэлцүүлэгч болчихов оо. Бидэнд гэрийн зовлонгоо гэртээ эдэлдэг, нэр төрөө хичээдэг гүргэр чанар хэдэн үеэрээ хадгалагдаад л ирсэн биз дээ. Тэгээд ч чимээгүй туулах нь илүү хүчирхэг өндийх боломжийг олгодог шүү дээ. 

       Муу дурсамжийг мартаж ялна гэж боддог байлаа. Гэвч тийм ялалт байдаггүй. Харин орхиж, өөрийгөө сугалан чөлөөлж л ялдаг.

Kommentare

Beliebte Posts aus diesem Blog

Зүгээр л ...

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...