Үхэл хагацал биш хэзээ ч хагацал болохгүй ...
Үхэл бол бидний амьдрал гэж нэрлэсэн өдөр хоногууддаа түүртэх зуураа мартсан үнэн, зугтахыг хүсдэг хувь тавилан юм. Хэн ч төрөлтөөс айдаггүй учир нь нэр хаяггүй, дурсамж дурдатгалгүй цоо шинэ нэгэн энэ дэлхийд ирж байгаа учраас тэгвэл үхлээс ... Энэ үнэнээс хүмүүс айдаг ямар сайндаа л үхэл яриад байвал хүрээд ирдэг юм, цөг гэм муу ёр гэх мэтээр цааргалдаг. Хэдий болтол бид зүрх халширам энэ үнэнээс зугтах вэ?
Хэзээ бид үхлийн гашуун хагацлыг амсан орь ганцаар шаналан, дотроо бэтгэрэн яваа бяцхан зүрхнүүдэд бяцхан салхивч нээж үхэлийн үнэнийг хүлээн зөвшөөрөх хүчтэй болгох вэ? Хэзээ бид үхлээс айхаа болих вэ?
Амьдарч буй л бол үхэх болно яагаад гэвэл өөр хэн нэгэнд, дахин ирэгсдэд зай тавьж өгөхийн тулд. Үзэхийн хязгаар номонд үхэж буй нь биш үлдэж буй нь үхлийг мэдэрдэг гэсэн гэхдээ яг ч тийм биш байх гэж боддог. Үлдэж буй нь үнэ цэнэтэй нэгнээ алдаж үзэх бүхнийхээ хязгаарт хүрж буй хүнээс өөр хэн ч түүнийг мэдэрч чадахгүй учир нь үхэл бол түүнийг гатлан туулж буй хүн л мэдэрч чадах тийм зүйл тэгэхлээр үлдэж буй нь үхлийг мэдэрдэггүй харин хагацлыг мэдэрдэг байх, үхэж байж л хүн өөрөө үхлийг мэдрэнэ юуг даван туулж, юунд бас хаана хүрдэг болохыг харин энэ амьд ахуй цагт үхээгүй цагт нууц хэвээр л ...
Үнхэлцэг хагалах шахсан үхэл хэзээ хагацал болдог вэ? Мартаж эхлэх тэр мөчөөс үхэл хагацал болдог гэж би хувьдаа боддог. Мартахгүй байна гэхээр учир зүггүй уй гашуу болж, өдөр бүр тэр хүнийг дурсахын мөн үгүйлэн санахын ч нэр биш. Амьдарч байсныг нь юу бүтээснийг нь үр хойчдоо дамжуулж эрин зууныг гэтэлгэх нь санан дурсаж буй хэрэг мөн байх. Тэр цагт л үхэл хагацал байхаа болино. Ингэж л үхэл айдас байхаа болино.
Үхэл бол амралт магад хамгийн сайн анагаагч... Та бидний хэд нь эдгэшгүй хүнд өвчинөөр шаналж үзсэн бэ? Арьс махыг сийчэх тариурны өвдөлтүүд, гол таслах мэт шүдээ зуугаад үсээ зулгаагаад ч болтугай тэсэх юмсан гэсэн ч тэсч чадахгүй тийм өвдөлтийг бидний хэд нь энэ биеээрээ мэдэрч даван гарч чадсан бэ? Бидний хэн нь ч энэ өвдөлтүүдийг мэдрээгүй гэлээ ч бид дээрх өвдөлтүүдэд тарчлан чимээ аниргүй хэвтэх, арай дөнгүүр нэгэн нь ясанд нь тулж, зүрхэнд нь хүрсэн аймшигт өвдөлтийн үед арай хийн ёолох хүмүүст цагийн зайтай тарих өвчин намдаах эм тарьж тарчлаан зовоох вэ ?... Бид энэ хүмүүсээс хагацахад бэлэн биш, хайрлаж амжаагүй, хамт байж чадаагүй гэсэн өрөвдөлтэй шалтгаанаар л амьдралд уяж, зовлонд нь хүлдэг ... Хэдий болтол амин хувиа бодож тэдгээр хүмүүсийг тарчлаан зовоохоо болих вэ? Магад тэр хүмүүст туслаж чадах сүүлчийн зүйл нь өвчин намдаах эм биш, бидний өрөвдөлт ч биш, алгаа хавсаран байх үгүй нь үл мэдэгдэх бурханд залбирсан залбиралт ч биш гагцхүү туслаж чадах сүүлчийн зүйл нь үхэл байх биз ер нь ч тэгээд өвдөлт, зовиур дунд өнгөрүүлэх амьдралд хүсэмжлэх зүйл нэгээхэн ч үгүй.
Үзэхийн хязгаар ном амьд хүн бүрийг үхнэ гэдэг үнэнийг уран зохиолын яруу хэллэг, дурдатгал дурсамжтай холин сүлж чадсан гайхалтай ном юм. Бусдын зүрхэнд үлдээх дурсамжтай тэр дурсамжаараа махан биеийн хувьд үхлээ ч ирээдүйд дурсагдсаар байх тийм амьдралыг бүтээж дэргэд буй нэгнээ чин үнэн зүрхнээсээ хайрласан баг зүүгээгүй цор ганц амьдралаар амьдраарай.

Kommentare
Kommentar veröffentlichen