Хүйтэн гуниг
Чиний тэвэрт зүрх минь жиндээд үүр цүүрээр сэрчихэв. Арга ч байжуу дээ намайг хайрладаггүй сэтгэлд, миний төлөө биш өөр нэгний төлөө цохилж байдаг зүрхийг тээсэн цээжинд тэврүүлэхээр даарах л байх. Өрөвчхөн зан чинь өөдөсхөн биеээ миний дэргэд уяаж байгаа шалтгаан нь миний цээжинд шархалж үлдэх зүрх, утсын чинээ улаан амь минь тасартал эргэж ирнэ гэсэн итгэл тээн харуулдах сэтгэлийг минь л өрөвдсөндөө тэр байх ...
Үнэнийг мэдсэн зүрх минь өдөр өдрөөр чамаас холдож, сэтгэлд минь ассан хайрын галыг гомдол, цөхрөл хоёроос урсах нулимс унтрааж эхлэсэн тэр өдрөөс би чамайг надаас явах үнэнтэй эвлэрч эхэлсэн ...
Чиний төлөө үхэх шахаж байсан сэтгэл, чамайг хайрлаад дүрэлзэж байсан сэтгэлийн сүүлчийн оч унтарч би чамаас өөрөө явахаар шийдэв. Нар мандаж байна энэ өглөөнөөс эхлэж миний амьдралын бүх дурсамж, түүх чамгүйгээр бичигдэнэ.

Kommentare
Kommentar veröffentlichen