Posts

Es werden Posts vom 2018 angezeigt.

Би чамайг хайрлахаа ...

Bild
:- Би чамайг хайрлахаас айж байна ... :- Яагаад? :- Хэзээ нэгэн өдөр намайг гэсэн чиний сэтгэл оргүй алга болоход чамайг гэсэн миний хайр үлдэнэ. Би чамайг санаж шаналахаа болих хүртэл, хайр минь намрын навч шиг хатаж хорчийн үхэх хүртэл би юуг туулахаа, энэ бүхэнд хичнээн цаг хугацаа хэрэгтэйг бас би энэ бүхнийг туулж даван гарсан ч чамгүйгээр амьдарч чадах эсэхээ мэдэхгүй байна. Тийм болохоор энэ тоглоомыг эхлүүлэхгүй байцгаая... :- Намайг хайрлаж байгаа зүрхэнд би хагацал үзүүлэхгүйгээр хайрлаж бас хамт байж чадна. Юу ч болсон гэсэн чи бууж өгөхгүй л гэвэл ...

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...

Bild
... тэр өөр нэгэнтэй болсон үүнийгээ ам нь нуусан ч харц нь, сэтгэл нь, үйл хөдлөл нь нууж чадаагүй. Сэтгэлд нь чи байхаа больчихсон хүн ер нь илт мэдрэгддэг. Үг нь хөндий, дулаахан байдаг тэврэлт нь хүйтэн, дэргэд нь байхдаа бүх асуудлаа мартдаг биш харин ч бүр зовдог болчихдог яг энэ үед нь л тэр хүнийг чи өөрөөсөө явуулах ёстой. Чамд хичнээн хэцүү түүнийг гэсэн хайрын гал цээжинд чинь дүрэлзэн асаж байсан ч түүнгүйгээр хэцүү байх хэдий ч  яг одоо л явуулах хамгийн зөв цаг нь жиндэж сууснаас мартах гэж зовох нь сэтгэлд илүү амар байдаг юм шүү ... Дэргэдээ үлдээх гэж, дэргэд нь байх гэж хичээх тусам тэр хүн чамаас улам бүр хөндийрнө. Хайрынхаа төлөө тэмцэж байна хэмээн муйхарлан хөрсөн сэтгэлийг бүлээсгэх гэж, хүйтэн цогцосийг нь өвөртөлж унтах гэсэн үйлдэл бүхэн чинь хожим дурсан суух гэгээн дурсамжийг чинь үгүй хийж сэтгэлийг чинь өвтгөхөөс өөр юу ч биш болж хувирна тийм учраас тэр хүнийг зүгээр л явуул дурсамжаа нандин бас гэгээн чигээр нь үлдээ. Тийм их хайр, хамтдаа туулсан т...

Үхэл хагацал биш хэзээ ч хагацал болохгүй ...

Үхэл бол бидний амьдрал гэж нэрлэсэн өдөр хоногууддаа түүртэх зуураа мартсан үнэн, зугтахыг хүсдэг хувь тавилан юм. Хэн ч төрөлтөөс айдаггүй учир нь нэр хаяггүй, дурсамж дурдатгалгүй цоо шинэ нэгэн энэ дэлхийд ирж байгаа учраас тэгвэл үхлээс ... Энэ үнэнээс хүмүүс айдаг ямар сайндаа л үхэл яриад байвал хүрээд ирдэг юм, цөг гэм муу ёр гэх мэтээр цааргалдаг. Хэдий болтол бид зүрх халширам энэ үнэнээ с зугтах вэ? Хэзээ бид үхлийн гашуун хагацлыг амсан орь ганцаар шаналан, дотроо бэтгэрэн яваа бяцхан зүрхнүүдэд бяцхан салхивч нээж үхэлийн үнэнийг хүлээн зөвшөөрөх хүчтэй болгох вэ? Хэзээ бид үхлээс айхаа болих вэ? Амьдарч буй л бол үхэх болно яагаад гэвэл өөр хэн нэгэнд, дахин ирэгсдэд зай тавьж өгөхийн тулд. Үзэхийн хязгаар номонд үхэж буй нь биш үлдэж буй нь үхлийг мэдэрдэг гэсэн гэхдээ яг ч тийм биш байх гэж боддог. Үлдэж буй нь үнэ цэнэтэй нэгнээ алдаж үзэх бүхнийхээ хязгаарт хүрж буй хүнээс өөр хэн ч түүнийг мэдэрч чадахгүй учир нь үхэл бол түүнийг гатлан туулж буй хүн л мэдэрч чадах т...

Хүйтэн гуниг

Bild
Чиний тэвэрт зүрх минь жиндээд үүр цүүрээр сэрчихэв. Арга ч байжуу дээ намайг хайрладаггүй сэтгэлд, миний төлөө биш өөр нэгний төлөө цохилж байдаг зүрхийг тээсэн цээжинд тэврүүлэхээр даарах л байх. Өрөвчхөн зан чинь өөдөсхөн биеээ миний дэргэд уяаж байгаа шалтгаан нь миний цээжинд шархалж үлдэх зүрх, утсын чинээ улаан амь минь тасартал эргэж ирнэ гэсэн итгэл тээн харуулдах сэтгэлийг минь л өрөвдсөндөө тэр байх ... Үнэнийг мэдсэн зүрх минь өдөр өдрөөр чамаас холдож, сэтгэлд м инь ассан хайрын галыг гомдол, цөхрөл хоёроос урсах нулимс унтрааж эхлэсэн тэр өдрөөс би чамайг надаас явах үнэнтэй эвлэрч эхэлсэн ... Чиний төлөө үхэх шахаж байсан сэтгэл, чамайг хайрлаад дүрэлзэж байсан сэтгэлийн сүүлчийн оч унтарч би чамаас өөрөө явахаар шийдэв. Нар мандаж байна энэ өглөөнөөс эхлэж миний амьдралын бүх дурсамж, түүх чамгүйгээр бичигдэнэ. Зүрх минь чамайг надад хэзээ үнэнээ хэлж, хэзээ надаас явах бол гэж хүлээсээр цөхөрсөн шүү...