Үгүйсгэл ... Хөндийрөл ... Эвлэрэл ... Хагацал ...
Ирж буцсан мянга, мянган жилүүд амьд мөнхийн гинжин хэлхээ үргэлжилсээр... Ирсэн тэгээд амьдарсан эцэст нь буцсан хаашаа гэдгийг нь харин мэдэхгүй. Юунаас бүтсэнийг нь мэдэх авч хаанаас ирээд хаашаа буцаж буйг нь мэдэхгүй. Судлаачгүй судлах ч боломжгүй зүйл юм. Амьд мөнхийн гинжин хэлхээний нэгэн хэсэг болсон л бол заавал сэтгэлээрээ мэдрэх ёстой тэсэх аргагүй өвдөлтийг мэдрүүлдэг "мэдрэмж", туулах ёстой уй гуниг, даван гарах ёстой цөхрөл, эвлэрэх ёстой үнэн бол ҮХЭЛ. Ганцхан хүн л үхэхээ мэддэг гэдэг гэвч миний хувьд бол үгүй. Амьтад хүртэл амьдралын төлөө тэмцдэг. Он жилүүд урсахад элэгдэлгүй үлдэхгүй зүйл гэж байхгүй. Өдөр хоногууд өнгөрөхөд өчигдөр түүх болон үлдэж өөр нэгэн өдөр бид өөрсдөө хаашаа ч юм явах болно. Харин тэр үед үлдэх хүмүүсийн биш явах хүмүүсийн харуусал бага байвал нүд ирмэхийн зуурт дуусч буй амьдралыг утга учир дүүрэн өнгөрүүлсэний ганц гэрч нь тэр биз . . . Үхэж буй нь үхлийг мэдэрдэг авч үлдэж буй нь хагацлыг нь мэдэрч хоцордог хорвоо юм шүү...