Posts

Es werden Posts vom Dezember, 2016 angezeigt.

Тэр бүтэн болгож чадна ...

Bild
Чи миний сүүлчийн хоргодох газар мөн үү Чиний сэтгэлийн гүнд би үхэж болох уу Зовох тэвчээр, жаргах тэнхээгүй цуцахын цагт Зориг, итгэл өгөх гэж чи надтай учирсан уу ... ... үхэл ирэхэд тэвэрт чинь амь тавьж Тэнгэрт биднийг учруулаач гэж залбирч болох уу?  Эмэтэрсэн, шархалсан, зовсон гунигласан ахин хэзээ ч эдгэхгүй мэт өвдсөн зүрхний чинь хэсэг бүрийг нийлүүлэх гэж өөрийгөө, цаг хугацаа гээд өөрт байгаа бүхнээ чиний төлөө элээдэг тийм хүмүүс байдаг.  Тэд хичнээн их зовж байсан ч зүгээрээ л гэдэг. Хичнээн муухай аашилж байсан ч ХАЙРтай гэдэг ганц шалтгаанаар бүхнийг тэвчиж, уучилж, далдалж, бурууг зөвтгөсөөр дэргэд чинь он цагын урсгалд үлддэг. Тэр хүн чиний хажууд байхад ЧИ түүнийг нэг их тоохгүй, анзаарахгүй, тоохгүй байх л юм шиг санана. Тийм хүмүүс гэнэт л яваад өгдөг.  Чамд зориулсан сэтгэл нь цуцдаг биш, хайр нь дуусдагтаа биш ... итгэлийн цог нурам болж, найдварын утас тасардаг болохоор ... чамайг тэр хүнийг тоох байх гэсэн итгэл, найдварын шүү...

Орон зай ...

Bild
 Хувь хүний орон зай ... Энэ бол хэн ч орлуулж чадахгүй, бас хувь хүний хамгийн нандин зүйл юм. Магадгүй хувь хүний орон зайг хүндлэнэ гэдэг бол тэр хүнийг хүндэлж буй хэрэг юм. Бусдын орон зайд дураараа орох, бүхнийг нь мэдэх гэж оролдох нь яг л шоргоолжны үүрийг эвдэхтэй адил тэр хүнийг бухимдуулж, эвгүй байдалд оруулж байдаг. Тиймээс энэ жижиг гэлтгүй орон зайг хүндлэж сурах хэрэгтэй. Ямар ч үед энэ орон зай руу битгий дайр ... Хайртай хүмүүстээ ганцаараа суугаад кофе уух боломжийг олго. Ганцаараа алхах, ганцаараа аялах, ганцаараа байх хэсэгхэн мөчийг ч бас өг. Хаана байна, юу хийж байна?, яагаад мессэж бичихгүй байгаа юм, тэр юу юм бла бла бла хэн нэгнийг цагдах шиг, үргэлж бүх зүйлийг нь мэдэх гэж оролдох нь тэр хүний хувьд эвгүй байж болох учраас болж өгвөл хүндлэлтэй байж хайрандаа хязгаар тавь. Үдийн хоол, өглөөний цайгаа уухгүй байг ... Хувь хүний орон зай бол эрх чөлөө. ХАЙР БОЛ ТОР БИШ.  Заримдаа хэтэрсэн халамж хайрыг унтрааж болдог ... 

Хүлээлт ... Дурсамж бол хамгийн үнэ цэнэтэй нь

Bild
                              Усан борооноор би ганцхан хүнийг боддог                               Угаас тэр эргэж хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан ... Өлзийтөгс Л. Заримдаа тиймээ заримдаа бид хэзээ ч ирэхгүй нэгнийг хүлээгээд л хүлээгээд л байдаг . . . Зүрх сэтгэл магадгүй хамгийн их тэвчээртэй эрхтэн байх л даа. Заза миний бичих гэсэн юм бол ердөө л 1 сарын 15 юм. БИ төрсөн өдөр, утасны дугаараасаа өөр зүйлийг ч ингэтэл сайн цээжлээгүй. Энэ тоог хэрэгтэй болсон тэр цаг мөчид миний тархи ёстой л шуурхай зарласан тусгай албаныхан шиг тэр олон бөөмийнхөө аль нэгтээ үргэлж бэлэн хадгалж байдаг аж. Санан бэтгэрч байгаа зүрх сэтгэлийг тайтгаруулдаг зүйл бол дурсамжаас илүү үнэр байдаг байх. Дурсамж бол шархалсан шархыг хөндөж байдаг эдгэрэлтийг удаашруулдаг байдаг үрэвслийн урвалын дархлааны өвөрмөц бус хамгаалах тогтолцооны эхний эгнээни...