Posts

Es werden Posts vom September, 2016 angezeigt.

Хайр гэж ...

Bild
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ Алив сайхнаа бусдаас битгий хармал Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул ... О. Дашбалбар Голоо тасартал үзэн яддаг хүнээ амьдраасай гэж залбирах мөч хүн бүрийн амьдралд ирдэг болохоор бусдыг чадлынхаа хирээр уучилж, боломжийнхоо хэрээр туслаж, чин зүрх сэтгэлээсээ хайрлаж байгаарай. Амьдрал богинохон. Алдаа, онооны дэнс ямхын төдий зайтай шүү дээ ... Нөмөрдөг хөнжил, нөмгөн тэрлэг, нимгэн цамц бүгдийг нь үлдээнэ Нүүр царай үрчийж, нуруу бөгтийн Нүүрээ, нуруугаа, хөлөө бүгдийг нь орхиод явна Сүүмгэр цагаан гэрэл болж, сүнс минь дээшээ нисэж одно Нүцгэн ирсэн, нүцгэн буцна Хайртай бүхнээ хамаатан саднуудаа Хадгалсан захиагаа, хуримын бөгжөө хаяад явна Дурьдатгалаа, дурсамжаа, дуу шиг амьдарсан насаа Дутуу бүхнээ үлдээгээд дуулим хорвоогоос хөвж одно Нүцгэн ирсэн, нүцгэн буцна ... Х. Дуламсүрэн 

...

Түүнд миний биш өөр хэн нэгний гар хэрэгтэй байсан юм. Миний илч дулаан бус өөр хэн нэгнийх түүнд хэрэгтэй байсан юм. Би "Би" байсныхаа төлөө бараг л харамсаж байлаа ... Харуки Мураками "Норвегийн ой" Үнэхээр л амьралын замд бусдыг гээж орхиж, муу дурсамжуудаас өөрийгөө сугалан чөлөөлж, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй үеүүд бишгүй ирдэг бас тохиолддог. Яг тэр үеүүдэд л сэтгэлээ хугаслалгүй аваад гарахсан даа.

Хэрэв ...

Bild
Амьдралын хором мөч, цаг бүр чухал. Тийм учраас яг одоодоо байж, бусдыг өөлж, гоочлолгүй байгаа чигээр нь хүлээн авч, буй чигээр нь хайрлаж, үзэн ядалт, өшөө хорсолгүйгээр амьдарч, бусдад биш өөртөө таалагдаж амьдрах хэрэгтэй. Нэг л өдөр бид байхгүй болно ... Тэр үед бид харамсахгүй байх нь чухал, бүх зүйл утга учиргүй болох тийм үе бидний амьдралд эрт, орой хэзээ боловч ирдэг болохоор мөрөөдлөөрөө ирээдүйд биш муухай, сайхан хамаагүй одоо л жинхнээсээ амьдраарай.  Хэрэв намайг үхвэл чи уйлна , гэхдээ би мэдэхгүй Одоо л миний төлөө уйлаач Миний алдаа бүхнийг уучилна,Гэхдээ би мэдэхгүй Одоо л алдаа бүхнийг минь уучлаач Чи намайг санана,Гэхдээ би мэдрэхгүй Одоо л намайг санаач Надтай илүү их цагийг хамтдаа өнгөрөөх ёстой байсандаа чи харамсана, Чи хүснэ Одоо л надтай хамт байгаач...  Ауро Индиго  АМЬДРАЛ БОГИНОХОН

Намар ...

Bild

Үхэл бол үхэл түүнийг хэн ч ойлгодоггүй My sister's keeper

Bild
             Маш олон хүн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээг хүнлэг энэрэнгүй магад хамгийн сайн тусламж үйлчилгээ гэж боддог. Маш олон хүнийг энэ л аргаар энэ амьдралд уядаг ... Ухаангүй хэвтэх тэдний хувь тавиланг сөрөн зогсоод үгээр хэлэмгүй уйлах сүнсний тарчлалыг хэн ч сонсдоггүй нь харамсалтай. Бэлэн болсон цагт нь бүгдийг тавьж явуулах сэтгэлийн хүчтэй байх хэрэгтэй. Мартахгүй байх нь үхлийг хагацал биш болгодог.  Магад хэзээ ч эдгэхгүй өвчинг төгсгөх, зовлон цөхөрлийг эцэслэж, өвчин намдаах эмэнд хоргодох, амьсгалын аппаратанд хүлүүлсэн тарчлалыг төгсгөх сүүлчийн боломж нь ҮХЭЛ байж болох  …  Дахиж хэзээ ч бусдын адил амьдарч чадахгүй дахиж хэзээ ч хүмүүний ёсоор оршихгүй “ургамал” хүнийг нэр төртөйгөөр үхэх эрхийг , хэзээ ч босож бусдын адил алхахгүй зовлон шаналалдаа автан өвдөлтийн хүнд хэцүүг тэсхүйеэ бэрхийг мэдрэн хэвтэх эсвэл хормын төдий л цахилгаан саатахад нөгөө ертөнц рүү одох...