Posts

Es werden Posts vom Mai, 2018 angezeigt.

ӨНГӨРСНИЙГ УУЧИЛ ТҮҮНИЙГ ЯВУУЛ ...

Bild
... тэр өөр нэгэнтэй болсон үүнийгээ ам нь нуусан ч харц нь, сэтгэл нь, үйл хөдлөл нь нууж чадаагүй. Сэтгэлд нь чи байхаа больчихсон хүн ер нь илт мэдрэгддэг. Үг нь хөндий, дулаахан байдаг тэврэлт нь хүйтэн, дэргэд нь байхдаа бүх асуудлаа мартдаг биш харин ч бүр зовдог болчихдог яг энэ үед нь л тэр хүнийг чи өөрөөсөө явуулах ёстой. Чамд хичнээн хэцүү түүнийг гэсэн хайрын гал цээжинд чинь дүрэлзэн асаж байсан ч түүнгүйгээр хэцүү байх хэдий ч  яг одоо л явуулах хамгийн зөв цаг нь жиндэж сууснаас мартах гэж зовох нь сэтгэлд илүү амар байдаг юм шүү ... Дэргэдээ үлдээх гэж, дэргэд нь байх гэж хичээх тусам тэр хүн чамаас улам бүр хөндийрнө. Хайрынхаа төлөө тэмцэж байна хэмээн муйхарлан хөрсөн сэтгэлийг бүлээсгэх гэж, хүйтэн цогцосийг нь өвөртөлж унтах гэсэн үйлдэл бүхэн чинь хожим дурсан суух гэгээн дурсамжийг чинь үгүй хийж сэтгэлийг чинь өвтгөхөөс өөр юу ч биш болж хувирна тийм учраас тэр хүнийг зүгээр л явуул дурсамжаа нандин бас гэгээн чигээр нь үлдээ. Тийм их хайр, хамтдаа туулсан т...