Posts

Es werden Posts vom April, 2018 angezeigt.

Үхэл хагацал биш хэзээ ч хагацал болохгүй ...

Үхэл бол бидний амьдрал гэж нэрлэсэн өдөр хоногууддаа түүртэх зуураа мартсан үнэн, зугтахыг хүсдэг хувь тавилан юм. Хэн ч төрөлтөөс айдаггүй учир нь нэр хаяггүй, дурсамж дурдатгалгүй цоо шинэ нэгэн энэ дэлхийд ирж байгаа учраас тэгвэл үхлээс ... Энэ үнэнээс хүмүүс айдаг ямар сайндаа л үхэл яриад байвал хүрээд ирдэг юм, цөг гэм муу ёр гэх мэтээр цааргалдаг. Хэдий болтол бид зүрх халширам энэ үнэнээ с зугтах вэ? Хэзээ бид үхлийн гашуун хагацлыг амсан орь ганцаар шаналан, дотроо бэтгэрэн яваа бяцхан зүрхнүүдэд бяцхан салхивч нээж үхэлийн үнэнийг хүлээн зөвшөөрөх хүчтэй болгох вэ? Хэзээ бид үхлээс айхаа болих вэ? Амьдарч буй л бол үхэх болно яагаад гэвэл өөр хэн нэгэнд, дахин ирэгсдэд зай тавьж өгөхийн тулд. Үзэхийн хязгаар номонд үхэж буй нь биш үлдэж буй нь үхлийг мэдэрдэг гэсэн гэхдээ яг ч тийм биш байх гэж боддог. Үлдэж буй нь үнэ цэнэтэй нэгнээ алдаж үзэх бүхнийхээ хязгаарт хүрж буй хүнээс өөр хэн ч түүнийг мэдэрч чадахгүй учир нь үхэл бол түүнийг гатлан туулж буй хүн л мэдэрч чадах т...