Posts

Es werden Posts vom Juni, 2017 angezeigt.

Хааяа чамайгаа

Bild
Хааяа би чамайгаа санах л байх даа Хайрлаж явсан үеэ дурсах л байх даа Тэврэлтээс чинь мэдрэгддэг тэр их догдлолыг Тийм ч амархан мартахгүй л байх даа Үе үехэн чамайгаа санах л байх даа Үйлээр учирсан хайраа дурсах л байх даа Үнсэлтээс чинь мэдрэгддэг тэр нандин сэтгэлийг Үгүйсгэн буруутгаж чадахгүй л байх даа Гэнэ гэнэхэн чамайгаа санах л байх даа Гэрэлтэж явсан өдрүүдээ дурсах л байх даа Дуулсан дуу, уншсан шүлэгтэй чинь хамт Дурсамжиндаа мөнхлөөд мартах л байх даа Чамайгаа зөндөө их санах байх, гэхдээ Цагийн эрхээр мартах л байх даа... Г. Болормаа.

Хэрвээ би 18 тай байсан бол

Bild
Одоогийн 18-тууд аая тийм хөгшин. Би нээрээ 18-тай байсан бол түйвээж байгөө. Даанч 20+ болчихоор чинь бас хүссэн хүсээгүй намба суугаад хаха амьдралд нухлуулаад ирэхээр тэгээл ер нь сампирна дөө. Одооны үеийн 18-тууд чинь нэг л их өвдөг, дэр хоёроо тэвэрч эморсон юмнууд гараад дурлах хэрэгтэй шдээ. Нэг хүнээс салчихсан гээд уйлж суух сайхан ч ганцхан хүнээр энэ амьдралаа төсөөлөх утгагүй хэрэг. Амьдралын урт замд тэнгэрийн одод шиг их учрал чамайг хүлээж байгаа. Тэгээл чат ны цаанаас чамдаа хайртай бла бла яг шдээ хаха тийм хайр байдаггүйнмаа хонгоруудаа хөөрхөнүүдээ ахаха  :P  . Усан бороонд шалба нороод хамт алхаад үз, автобусны мөнгөөрөө зайрмаг авч идэж мидээд алхаад л харьдаг байх хэрэгтэй. Хэрэлдсэн ч уулзаад хэрэлдэх хэрэгтэй шдээ. Одоогийн энэ өндөрлөгөөс харахад даанч тийм армаанчиглал энэ зууны хүүхдүүдэд мөн ч их дутаж байна даа этр. Ер нь 16-18 насандаа армаанчиглаагүй бол над шиг хөгшин болчихоод харамсана шүү  :P Тэгээд 18т шиг армаанчиглая гэхээр тэ дар...

Цензур, үерхэл, үнэ цэнэ

Сайхан царайтай, байртай, машинтай, боломжийн ажил сайн цалинтай, сайхан биетэй бла бла бла энэ бүгд хэн нэгэнтэй үерхэхдээ тавих цензур юм гэнээ. Уучлаарай өөрийнхөө өдөр тутмын хэрэглээгээр үерхэл, дурлалын цензур тогтоодог ийм өрөвдөлтэй амьдралаар л битгий амьдраарай. Ямар ажилд орох гэж байгаа бишдээ. Тэр хүний дэргэд сэтгэл чинь тайван байж, тэр хүний дэргэд чи амгалан байж, тэр хүний хажууд чи өөрийнхөөрөө байж чаддаг байх нь л хүн хүндээ дасахын, хүн хүнээ үгүйлэхийн гол утга учир юм шүү дээ. Сайхан машин, байрийг бол мэдлэг байхад олноо. Гол нь сэтгэл амгалан байвал л ...

Хэн нэгэнд

Чамайг үхтлээ хайрласаар л байх хүн чинь би гэдгийг чи мэдэх үү?  Чин зүрхний угаасаа анх удаа чамд л дурлаж байсныг  Чинад оршихуйг гэтэлсэн ч энэ сэтгэл чамайг үгүйлсээр байхыг чи мэддэг болов уу? Нүүдлийн шувууд шиг эргээд ирэх болов уу? гэж энэ тэнгэрийн хаяаг 1 хавар ширтэснийг  Мөнх үргэлжлэх цаг хугацааны харвах од мэт амьдралдаа чамайг эргэн иртэл хавар бүр эх орныхоо тэнгэрийн хаяаг харуулдана гэдгийг чи мэддэг болов уу?  Нүглээ нуруундаа үүрээд тэнгэрийг зорих хүртлээ чамайг харуулдсаар, хүлээсээр байх хүмүүсийн нэг бол би юм шүү.

Хүлээлт ... Цөхрөл гэдэг

Bild
Хүлээлт итгэлийн үнэтэй  Цөхрөлийн амттай зүйл байдаг аж. Чин үнэнийг хэлэхэд зүрх, сэтгэлээ урж тасдаж, тэсэх аргагүй өвдөлтөндөө ёолон амьдраад байгаа юм шиг боловч үхсэн мэт. Гаднаас нь харахад зүгээр юм шиг боловч үнэндээ тэсгэл алдуулсан тарчлал цээжийг нь уран тастаж байдаг...  Он цаг урсан өнгөрч  навчис солигдож  шувууд ирж буцаж  улирал солигдсоор хүмүүс амьдарсаар амьдрал үргэлжилсээр л ... Хэзээ ч ирэхгүй нэгнийг хүлээх хүлээлтэнд утга учир ер нь байна уу? Үгийн хязгаар давсан тарчлал гэвэл хүлээлтийн энэ мэдрэмжийг л хэлэх байх. Бүүдгэр өдрүүд ... бүрхэг тэнгэр.