Posts

Es werden Posts vom Januar, 2017 angezeigt.

Хайр ...

Bild
Би түүндээ хайртай байв. Энэ бол анхны харцаар, сүүлчийн харцаар үүрд мөнхийн хайраар хайрласан хайр байлаа ... Чамайг байхгүй болох тэр өдөр миний зүрх үхэх болно. Учир нь нар мандахыг бус чамайг харах гэж өглөө бүр би сэрдэг байсан. Орхи, чөлөөл, гээ, эрх чөлөөг өг эргээд ирвэл тэр ... түүнд шуургийг сөрөх хүч, зүрх сэтгэлээ сонсох чих өгсөн хэрэг Сарнайг тасдахгүй байх нь ... Цаг хугацааны уртад элэгдэхгүй үлддэг ганц зүйл зүрх сэтгэл, түүнтэй мөнхөд хамт байж чадах ганцхан нь жинхэнэ ... ... хэн нэгний төлөө өөрийгөө хэмлэх юм. Цаг нь ирэхэд тавьж явуулах ухаан бол ...  Тэсэх аргагүй өвдөлт байгаа хэдий ч шүдээ зуун тэсэх хүч бол ...  Утга учиргүй инээмсэглэл хийгээд гуниг, нулимс, баяр хөөр ба шаналал ...  Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч мартагдалгүй сэтгэл хөндүүрлүүлэх шарх  "дурсамж" ...  Чимээгүй хашгираан ...  Хүний бүхий л дутагдлаас хамгийн сонирхолто...

Намар ... би хүлээсээр

Bild
Будант төгөл Шаргал навчис Хоосон сандал Хосууд зугаалахыг хүлээсэн ... Бороо хүртэл орох уу, болих уу гэж тээнэглэзээд л Борог өвс газартаа шурган чимээгүй мэгшээд л Хэдхэн навчис мөчиртөө хоргодон амьдралд тэмүүлээд л Хэзээ ч дуусахгүй юм шиг, ийм бүүдгэр үдэш Хэн ч дурсахгүй юм шиг, тийм гэгэлгэн оройг Салхи хүртэл хийсэх үү, байх уу гэж сэвшээд л Сарны гэгээ усанд тунаран сэмхэн бүжиглээд л Зөрөг цэцгийн үнэрт ялигүй жаахан тайтгараад л Зүүдлээд сэрэхгүй юм шиг, ийм амгалан шөнө Зөрөөд учрахгүй юм шиг, тийм уужим хорвоод Үүлс хүртэл нүүх үү, байх уу гэж сэмрээд л Үсэнд буусан сор зэрвэс хааяа гялтганаад л Намуухан дуу сэтгэлд амилж эгшиглээд л Намар болохгүй юм шиг, энэ яваа насанд Намайг олохгүй юм шиг, тэр сайхан хайр

Уйтгар гуниг бол ... Хэн нэгнийг санах

Bild
Эзэн нь дэргэд үгүй дурдатгал, дурсамж хүний зүрх сэтгэлийг хамгийн ихээр шархлуулдаг.

Заримдаа ...

Bild
Заримдаа л ... Амьдралын урт замд амрах хэрэг гарна илүү хол замыг туулахын тулд, уйлах хэрэг гарна сэтгэлээ амраахын тулд, ганцаараа байх хугацаа хэрэг болно төөрсөн өөрийгөө олох гэж, өөртэйгээ ярих гэж ... Заримдаа өнгөрсөн бүхнийг эргэн харах хэрэг гарна ийм хэцүү бүхнийг туулаад гарч чаджээ гэж тайтгарахын тулд, заримдаа бүхнийг орхин явах хэрэг гарна шинэ учрал, шинэ хайр, шинэ боломжтой учрахын тулд. Заримдаа зүгээр л чимээгүй байх хэрэг гарна бусдыг илүү ихээр ойлгохын тулд ... Заримдаа биш ҮРГЭЛЖ ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛААРАЙ та хорвоод цор ганцын адил бусад хүмүүс ч бас цор ганц учир тэднийг мөн хайрлаарай, та энэ хорвоод бусдаас цор ганц содонтой ижил бусад хүмүүс бас содон тэднийг хүндэлж, уучилж, ойлгож байгаарай. Амьдрал богинохон ...