Хорвоо ертөнц чамайг дурсах уу?
Хэдхэн өдрийн өмнө яг ийм нэртэй ном авч уншив. Хорвоо ертөнц чамайг дурсах уу? гээд ... Одоо харин би буцах болж байна. Хаашаа вэ? гэж үү? хүмүүс энэ дэлхий дээр ирэхээс өмнө тэнгэрийн оронд Бурхантай хамт байдаг гэж хүмүүс ярьдаг. Тэгээд нэг л өдөр дэлхий дээрээс хүү минь гэж дуудах намуун бас зөөлөн дуугаар дуудах үед бид тэнгэрийн орноос түнэр харанхуй агаад дулаан, аюулгүй газар болсон эхийн хэвлийд хүний биед ордог гэсэн домогт би итгэдэг. Тэгээд энэ дэлхий дээр ирж хэрхэн хайрлаж сурах вэ? гэдэг хичээлд суугаад, дэлхий гэдэг цэнхэр гариг дээр аялчихаад тэнгэрийн орон луу буцахдаа "хүн"-ий биеийг амьд мөнхийн гинжин хэлхээнд оруулдаг гэж итгэдэг. Тийм учраас хүний үхэл бол төгсгөл биш гэж боддог. Хэрэв мартчихвал, мартагдчихвал тэр л жинхэнэ төгсгөл болох байх. Хэрвээ хүмүүс үхдэггүй байсан бол? хэрвээ хүмүүс хагацлыг мэдэрдэггүй байсан бол? хэрвээ хүмүүс бусдыг санаж шаналдаггүй байсан бол ... ХАЙР үнэ цэнэгүй, хүний үнэ цэнэ, амьдралын утга учир ч бас замхрах...