Posts
Es werden Posts vom Oktober, 2016 angezeigt.
Цас хаялсан үдэш ... ляляля
- Link abrufen
- X
- Andere Apps
Өнө мөнхөд сэтгэлд орших хайрыг нулимс болгон зангидаж Өнчирч хоцорсон зүрхнийхээ гүнд би нууж үлдсэн юм Өөрөөсөө хүртэл харамлаж хайрладаг хэрнээ Өвөрт чинь эрхлэж жаргах байхаа гэж итгэж хүлээсэн юм Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь Нарны илчнээс ч дулаахан харцтай атлаа тэр Намрын навч шиг хэврэгхэн биетэй Тэнгэр мэт уужимхан, итгэл нь гал мэт дүрэлздэг ч Тэвчээргүй хүүхэд шиг хөнгөхөн сэтгэлтэй Ганцаардахаас үхтлээ айдаг эмзэг хэрнээ Ганцхан үгэнд гомдож туньдаг зөрүүд ааштай Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь Шанхных нь үс цасанд дарагдах мэт цайрч Шаналал, зовиур нүүрнийх нь үрчлээ бүхэнд тодорчихож Саргүй шөнийг ч цоо гэрэлтүүлэм сайхан харцанд нь Санааширал гуниг дүүрэн байхыг би хармааргүй байна Түүнийг минь хайраар битгий дутаагаач бүсгүй минь Хаяад л явчихсан даа гэж би гомдож чадахгүй байхад Хажууд нь эрхлэж суугаа чи түүнийг минь хайраар битгий дутаа л даа
Арван сар ...
- Link abrufen
- X
- Andere Apps
Аравдугаар сар миний хамгийн дургүй сар. Яагаад би түүнд дургүй гээч? Аравдугаар сард хамгийн олон навч, Аравдугаар сард хамгийн олон шувуу, Аравдугаар сард хамгийн олон морь, Магадгүй хамгийн олон хүн үхдэг. Шувууд эзгүйрэхээр тэнгэр илүү цэлмэг болдог, Шуналтай янзаар нар өдөр өдрийг хурааж зөөдөг. Үүлс улам хурдан нүүдэг, Өдөржин сэмрээд шөнө нь эргэж нийлдэг… Өглөө босоод харахад Өчигдөр, уржигдрын давхарлага хураалтан завсраас Маргааш үзэгддэг… Арван сар модод нүцгэрч, навчис шивэрсээр уйтай шаргал намрын уйтай өдрүүд аажим аажмаар улиран одож цав цагаан цас бударсан нэгэн өвөл айлчилж, удахгүй он солигдоно. Тэгээд л бүтэн жил улиран одно доо :) Намар гэснээс хэхэ ойрдоо их сонинтой аая :) Цаадах чинь үнэхээр хөөрхөн хоолойтой юмаа хэхэ тэгээд л ханиад хүрж эхлэж байнөө гэхдээ надад дурласан вирус тийм ч хоруу чанар өндөр биш юм билээ. Тэгээд л Омега-7 гэсэн өтгөрүүлсэн чацаргана аваад найруулж уугаад л блогоо бичээд л сууж б...